Техникийн дэмжлэг
Нөөцлөлт буюу Backup хийх үйлчилгээ нь дата мэдээллийг хадгалах, тоног төхөөрөмжийн эвдрэл, аливаа эрдэлийн үед сэргээх зорилгоор дата мэдээллийн санг хоёрдогч серверт хуулбарлах үйлчилгээ юм.
Системийн админы үйлчилгээ нь таны сервер, сүлжээ, програм хангамжийн хэвийн ажиллагааг хангах, үүссэн аливаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд туслах мэргэжлийн үйлчилгээ юм.

Систем админы үйлчилгээ
₮ 90,000- Сервер дээрх гэмтлийг засварлах
- Гуравдагч байгууллагын холболт хийх (VPN, API гэх мэт)
- Системийн бичиг баримтыг бэлдэх
- Code deploy хийх
- Стресс тест хийх
- Харилцагчид шинэ систем нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Системийн сургалт, нэвтрүүлэлтийн ажил, гарын авлага бэлдэх
- Серверүүдтэй холбоотой баримт бичиг хөтлөх, сүлжээний топологи зураг гаргах/шинэчлэх
- Системийн архитектур гаргах, зөвлөгөө өгөх
- Бусад нэмэлт ажлууд
Мониторинг
₮ 40,000- Серверийн мониторинг
- Веб мониторинг
- SSL мониторинг
- Домэйн мониторинг
Серверийн нөөцлөлт
₮ 20,000- 1 серверийн Backup хийэгдэх хэмжээ 500GB хүртэл (хэмжээ нэмэгдүүлэх боломжтой)
- 7 хоногт 1 удаа Backup хийгдэнэ
- Сервер: Linux, Windows, VMware, Proxmox зэрэг бүх төрлийн серверүүдийг нөөцлөх боломжтой
Өгөгдлийн сангийн нөөцлөлт
₮ 25,000- Dump файлуудын нийт хэмжээ 250GB хүртэл (хэмжээг нэмэгдүүлэх боломжтой)
- Өдөрт 1-3 удаа Backup хийгдэнэ
- Өгөгдлийн сан: MySQL, PostgreSQL, Oracle, SQL Server технологи ашигладаг өгөгдлийн сангуудыг нөөцлөх боломжтой
Үйлчилгээний давуу тал
Сервер Мониторинг
Сервер нь таны мэдээлэл технологийн дэд бүтцийн хамгийн чухал хэсэг. Серверийн CPU, RAM, DISK дүүрэх, гаднын халдлагад өртөх зэрэг эрсдэлээс хамааран сервер ажиллагаагүй болсноор үйл ажиллагаа зогсох, дата мэдээлэл алдагдах эрсдэлтэй. Серверийн мониторингийн хүрээнд серверээ 24/7 хяналтад байлгаж мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
Веб Мониторинг
Веб мониторинг нь веб сайт болон веб програмын хэвийн ажиллагааг хянаж, веб ажиллахгүй болсон тохиолдолд танд даруй мэдэгдэх боломж олгоно.
SSL Мониторинг
SSL сертификатын хугацаа дууссанаар серверийн аюулгүй байдал алдагдах болон систем ажиллагаагүй болох эрсдэл үүсдэг. SSL мониторинг нь сертификат дуусахаас өмнө мэдээлэл авч, тасалдалгүй ажиллах боломжийг бүрдүүлнэ.
Backup датагаа Хаанаас, хэзээ ч сэргээх боломжтой
Таны сонгосон хэмжээнд тогтмол Backup хийгдэх ба хаанаас хэзээ ч файлаа сэргээх боломжтой.
Backup авах сервер, өгөгдлийн сангийн төрлүүд
Сервер: Linux, Windows, VMware, Proxmox зэрэг үйлдлийн системтэй бүх төрлийн серверүүд. Өгөгдлийн сан: MySQL, PostgreSQL, Oracle, SQL Server технологи ашигладаг өгөгдлийн сангуудыг нөөцлөх боломжтой.
Хүний нөөцийн зардлыг хэмнэнэ
Хэрэв танай байгууллага системийн админ, техникийн мэргэжилтэнгүй бол захиалгат ажил үйлчилгээгээр олон жилийн туршлагатай, олон улсын сертификат бүхий мэргэжлийн системийн админы үйлчилгээг авах боломжтой.
Түгээмэл асуулт хариулт
Хэрхэн Техникийн дэмжлэгийн үйлчилгээг захиалах вэ?
secure.itools.mn – хэрэглэгчийн системд бүртгүүлснээр “Үйлчилгээ” цэсээс “Шинэ үйлчилгээ захиалах” цэсээр орж Техникийн дэмжлэгийн үйлчилгээг сонгон захиална.
Мониторинг үйлчилгээнд өөрийн серверээ хэрхэн холбох вэ?
Та үйлчилгээг захиалан төлбөрөө төлж баталгаажуулснаар хэрэглэгчийн системээр тантай холбогдон Any desk-р таны серверийг Мониторинг системд холбоно.
Cервер нөөцлөлт /Server Backup/ болон Өгөгдлийн сангийн нөөцлөлт /Database Backup/ үйлчилгээнд хэдэн хоногийн дата хадгалагдах боломжтой вэ ?
Cервер нөөцлөлт /Server Backup/ 1 Сервер 500GB хүртэл, Өгөгдлийн сангийн нөөцлөлт /Database Backup/ dump файлууд – 250GB хүртэл хэмжээтэй бөгөөд тухайн хэмжээ хүртэлх дата нөөцлөлт хийгдэнэ. Хэрэглэгчийн хүсэлтээр хэмжээг нэмэгдүүлэх боломжтой.
Backup үйлчилгээнд өөрийн серверээ хэрхэн холбох вэ?
Та үйлчилгээг захиалан төлбөрөө төлж баталгаажуулснаар хэрэглэгчийн системээр тантай холбогдон Any desk-р таны серверийг Backup серверт холбоно.
Систем админы үйлчилгээний төлбөрийг хэрхэн тооцох вэ?
Системийн админы үйлчилгээ нь хэрэглэгчийн сервер, систем, онцлогоос хамааран ялгаатай байдаг бөгөөд тухайн ажил хийгдэж дуусахад хүн цагийг тооцон төлбөр нэхэмжилнэ.
Систем админы үйлчилгээний нэмэлт цагийг хэрхэн тооцох вэ?
Ажлын өдөр 09-18 цагаас бусад цаг болон бүх нийтийн амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдэд захиалгат ажил хийгдсэн тохиолдолд 1 хүн цагийг 1.5 дахин нэмэгдүүлэх буюу 120,000₮ /НӨАТ-гүй/ тооцно.