Вэб аппликейшн файрвол

WAF

Web Application Firewall (WAF) гэдэг нь вэбд суурилсан аппликэйшн бөгөөд вэб серверүүдийг гадны халдлагаас хамгаална. Гаднаас орж ирэх HPPS, HTTP, SMTP, PoP3 гэх мэт хүсэлтүүд дээр анализ хийж тогтоосон дүрмийн дагуу дотоод систем рүү нэвтрүүлэх ба нийтлэг байдаг SQL injection, XXC scripting болон Cross-Site халдлагаас хамгаалах боломжийг олгодог.

ssll

WAF-ийн IPS буюу Intrusion Prevention System нь сүлжээгээр урсах өгөгдлийн урсгалд дүн шинжилгээ хийж халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлдэг технологи юм. Ихэвчлэн Firewall Background Process түвшинд ажилладаг бөгөөд Firewall-аар дамжин орж байгаа хориглосон, аюул учруулж болзошгүй контентуудад анализ хийх, зөвшөөрөгдөөгүй урсгалыг блок хийх маш том давуу талыг олгодог.

IDS буюу Intrusion Detection System нь аюулаас урьдчилан сэргийлж, системийн админд ямар төрлийн өгөгдлийн урсгал системээр орж ирж байгаа, энэ нь ямар түвшний эрсдэл учруулж болох талаар анхааруулга, мэдээллүүд өгдөг технологи юм.

Хакерууд ихэвчлэн аппликэйшн, серверүүдийг бай болгож сүлжээний сул талыг ашиглан мэдээлэлд халдах, устгах, татаж авах, бүр цаашлаад өөрийн хүссэнээр удирдах зэрэг хорлонтой үйл ажиллагаа явуулдаг. Энэ төрлийн халдлагаас WAF-ийг ашиглан хамгаалж, түүнээс сэргийлэх боломжтой.

WAF хамгаалалтын үнэ

189'200сарын

  • 1 домэйн дээрх үнэ

Давуу талууд

и-мэйл@домэйн-нэр.мн

Бизнес и-мэйл хаяг нь таны домэйн нэртэй холбогдох ба хэдэн ч ширхэг мэйлийг бүртгүүлэн ашиглах боломжтой.

Ашиглалтын боломжууд

Гар утас, таблет, компьютерээс ашиглах боломжтой ба Microsoft Outlook, Outlook Express, Mozila ThunderBird, Eudora, Entourage 2004, Windows mail зэрэг клиент програмууд дээр и-мэйлээ тохируулан ажиллах боломжтой.

Спам, вирусны хамгаалалт

И-мэйл серверийн аюулгүй байдал, спам хамгаалалт нь и-мэйлүүдийг халдлагаас хамгаалж, вирусгүй байлгадаг.

Тусламжийн үйлчилгээ

Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой техникийн тусламжийн үйлчилгээг жилийн 365 хоногт өдөр бүр 24 цагаар утсаар болон чатаар тусламж үзүүлдэг.

Нууцлалт хамгаалал

Уг үйлчилгээ нь тусгай и-мэйлийн сервер дээр байршдаг учир таны хамгаалалт болон нууцлал өндөр зэрэглэлтэй байна.

Нэмэлт үйлчилгээний боломжит нөхцөл И-мэйлийн багтаамж

Тус бүрийн и-мэйлийн багтаамж 5GB байх бөгөөд нэг и-мэйлд хавсаргах файлын дээд хэмжээ 25MB байна.