Хостинг

Хостинг гэдэг нь вэб сайтыг интернетэд байрлуулах вэб серверээр хангах үйлчилгээ юм. Бид танд энгийн блогоос эхлээд хамгийн өндөр үзүүлэлт шаардах хүчирхэг сайт ажиллуулах хэрэгцээнд бүрэн нийцэх хурдан, найдвартай хостингийн үйлчилгээг санал болгож байна.

Дэлгэрэнгүй
И-Мэйл

Тусгайлан зориулагдсан бизмэйлийн сервер. Бизнес мэйл нь өөрийн домэйн нэрд суурилсан албаны имэйл үүсгэн ашигладагаараа хувийн мэйлээс давуу онцлог талтай.

Дэлгэрэнгүй
Домэйн

Домэйн нэр нь интернетэд байршиж буй вэб сайтуудыг олоход тусалдаг интернет хаяг юм. Бид танд дараах домэйн нэрний өргөтгөлүүдийг санал болгож байна.

Дэлгэрэнгүй

МОДУЛЯР ДАТА ТӨВ ГЭЖ ЮУ ВЭ?

Зогсолтгүй хөгжиж, амжилтаараа ялгаръя

МОДУЛЯР ДАТА ТӨВ ГЭЖ ЮУ ВЭ?

Дата төв гэж цахим хуудас, түүний мэдээлэл, өгөгдлүүдийг хадгалж, байршуулах, дамжуулах зориулалт бүхий сервер болон сүлжээний тоног төхөөрөмжүүдийг сүлжээ, хөргөлт, цахилгаан эх үүсвэрийн нөөц холболт бүхий зориулалтын өрөө, талбайд байршуулан, тасралтгүй, найдвартай ажиллагааг нь хангадаг үйлчилгээг хэлдэг.

Дата төвийг уламжлалт аргаар буюу суурин барилга дотор тохижуулан байгуулдаг ч энэ нь өртөг өндөр, багасгах эсхүл томруулан өөрчлөхөд зардал ихтэй байдаг тул сүүлийн үед олон улсад модуляр буюу контейнер-н дата төвийн шийдэл дэлгэрч байна.

Модуляр дата төв гэж дата төвийн зориулалтаар угсрагдаж, тоноглогдсон контейнерийг хэлнэ.

Ийм дата төв нь өртөг багатай бөгөөд уламжлалт суурин дата төвөөс угсрах, зөөвөрлөн тээвэрлэх, аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад хялбар байдаг.

Мөн нэг үйлчлүүлэгч нэг контейнер эзэмших боломжтой тул үйлчлүүлэгч нууцлалаа хадгалахад давуу талтай.

Модуляр дата төвийн парк, төслийн ач холбогдол

Мэдээлэл, өгөгдөл хадгалалт, дамжуулалтын үйлчилгээг олон улсын түвшинд хүргэнэ.
Олон улсын түвшний дата төв Монголд байгуулагдаж, гадны харилцагчдыг татна.
Дотоодын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
Аж ахуйн нэгж, байгууллагуудын мэдээллийн технологийн зардлыг бууруулна.
Мэдээллийн технологийн салбарт бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнесийн хөгжлийг дэмжинэ.
Гадаад зах зээл рүү гарч буй мөнгөн урсгалыг бууруулж, гаднаас орж ирэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлнэ.
Үндэсний мэдээлэл, холбоо харилцаа, технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулна.

Найдвартай тоног төхөөрөмж

Бид хамгийн сүүлийн үеийн сервер, тоног төхөөрөмж, програм хангамжийн хувилбараар шинэчлэн, аюулгүй найдвартай байдлаар ханган ажилладаг

Тогтмол нөөцлөлтийн систем

Бид бүтээгдэхүүний онцлог, шийдлээс хамаарч 1-7 хоног тутамд нөөцлөлт хийдэг давуу талтай. Ийм хэдий ч үйл ажиллагааны онцлогоос хамааран зарим онлайн аппликэйшнүүд илүү богино давтамжтайгаар эсвэл бүр өдөр бүр нөөцлөлт хийж байх шаардлагатай байдаг. Хэрвээ таны вебсайт олон үйлдэл, тооцоолол, төлбөр тооцооны системтэй бол энэхүү үйлчилгээг нэмэлтээр авахыг зөвлөж байна.

99.99% ашиглалтын түвшин

Таны веб сайт өдрийн 24 цаг жилийн 365 хоногт найдвартай ажиллах олон улсын TIER II стандартын дата төвд байршдаг.

24/7 Мониторинг & Тусламж

Мэргэжлийн инженерүүд 7 хоногийн 24 цагийн турш сүлжээ , серверийн хэвийн үйл ажиллагааг хянаж ажиллаж байна . Мөн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой тусламжийн үйлчилгээг 24/7 үзүүлдэг .

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
ТЕХНОЛОГИ

Монголд ч крипто мөнгө олны анхаарлын төвд орохын зэрэгцээ түүнийг олборлох сонирхолтой иргэд олноор нэмэгдэж байна.. Айтүүлс ХК нь эдгээр хэрэглэгчиддээ зориулан нэгэн шинэ үйлчилгээг гаргахаар Монголын анхны "Клоуд майнинг фарм" дата төвийг ашиглалтанд оруулан үйл ажиллагааг явуулж байна. Уг үйлчилгээнд крипто мөнгө сонирхогчид болон олборлогчид төхөөрөмжөө зориулалтын дата төвд байршуулах, алсаас хянах боломжтой. Манай дата төвд та төхөөрөмжөө байршуулснаар 24 цагын харуул хамгаалалт, хөргөлтийн систем, тог цахилгаан болон интернет сүлжээг зогсолтгүй авах боломжтой юм.

Харуул хамгаалалт болон хяналт

Манай байгууллагын мэргэжилтнүүд таны төхөөрөмжийг 24 цагийн турш харж, хандаж хэвийн ажиллагааг нь хянаж байх болно.

Хөргөлтийн систем

Тоног төхөөрөмжүүдийн хувьд хамгийн гол нэн тэргүүнд тавигддаг зүйлсийн нэг бол хөргүүрийн систем юм. Учир нь крипто валют олборлодог төхөөрөмжүүдэд олон мянган цагийн тасралтгүй ажиллагаа шаардагддаг үүний улмаас маш өндөр температурын халалт үүсэж төхөөрөмжүүд эвдрэх гэмтэх аюултай байдаг.

Тасалдахгүй тог цахилгаан болон интернет

Тог цахилгаан болон интернетийн аль нэг нь тасалдахад тухайн олборлогч төхөөрөмж тэр чигтээ зогсолтонд орж олох ашигийн хувьд алдагдал үүсдэг. Манай байгууллага энэхүү эрсдэлээс сэргийлэн тог болон интернетийн нөөц үүсгэвэр сурвалжуудыг бүрдүүлж өгсөн болно.