Хостинг

Хостинг гэдэг нь вэб сайтыг интернетэд байрлуулах вэб серверээр хангах үйлчилгээ юм. Бид танд энгийн блогоос эхлээд хамгийн өндөр үзүүлэлт шаардах хүчирхэг сайт ажиллуулах хэрэгцээнд бүрэн нийцэх хурдан, найдвартай хостингийн үйлчилгээг санал болгож байна.

Дэлгэрэнгүй
И-Мэйл

Тусгайлан зориулагдсан бизмэйлийн сервер. Бизнес мэйл нь өөрийн домэйн нэрд суурилсан албаны имэйл үүсгэн ашигладагаараа хувийн мэйлээс давуу онцлог талтай.

Дэлгэрэнгүй
Домэйн

Домэйн нэр нь интернетэд байршиж буй вэб сайтуудыг олоход тусалдаг интернет хаяг юм. Бид танд дараах домэйн нэрний өргөтгөлүүдийг санал болгож байна.

Дэлгэрэнгүй

Бизнес имэйл буюу албан имэйл

Зогсолтгүй хөгжиж, амжилтаараа ялгаръя

"Айтүүлс" ХК компанийн шинэ бүтээгдэхүүн болох бизмэйлийн тухай

Мэдээллийн технологид суурилсан үйл ажиллагаа өргөнөөр нэвтэрсэн өнөө үед албаны үйл ажиллагааг имэйлгүйгээр төсөөлшгүй болжээ. Бидний өдөр тутамд өргөнөөр хэрэглэдэг Yahoo, Gmail, Hotmail зэрэг имэйлүүд нь үнэгүй, дэлхий даяар хэрэглэгддэг үйлчилгээ хэдий ч таны байгууллага, нэр хүнд, бизнесийн соёл, баталгаат байдлыг илэрхийлж чадахгүй билээ.

Монголчууд бид имэйл үйлчилгээний чиглэлийг анх удаа бизнесийн зорилгоор хөгжүүлэн зах зээлд нийлүүлж байна.

Уг үйлчилгээ нь 100% манай компанийн бүтээгдэхүүн бөгөөд ашиглалт, үйлчилгээ, нэвтрүүлэлтийг бид өөрсдөө хийж байгаагаараа онцлог юм.

1 ширхэг мэйл хаягийн үнэ: 13,200₮/жил
И-мэйл@домэйн-нэр.mn

Бизнес и-мэйл хаяг нь таны домэйн нэртэй холбогдох ба хэдэн ч ширхэг мэйлийг бүртгүүлэн ашиглах боломжтой.

Спам, вирусны хамгаалалт

И-мэйл серверийн аюулгүй байдал, спам хамгаалалт нь и-мэйлүүдийг халдлагаас хамгаалж, вирусгүй байлгадаг.

Нууцлал, найдвартай байдал

Уг үйлчилгээ нь 100% манай компанийн бүтээгдэхүүн бөгөөд хэрэглэгчийн сонголтоор и-мэйлүүдийг зориулалтын нөөц серверт хадгалах боломжтой.

Ашиглалтын боломжууд

Гар утас, таблет, компьютерээс ашиглах боломжтой ба Microsoft Outlook, Outlook Express, Mozila ThunderBird, Eudora, Entourage 2004, Windows mail зэрэг клиент програмууд дээр и-мэйлээ тохируулан ажиллах боломжтой.

Тусламжийн үйлчилгээ

Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой техникийн тусламжийн үйлчилгээг жилийн 365 хоногт өдөр бүр 24 цагаар утсаар болон чатаар тусламж үзүүлдэг.

Үзүүлэлт

Нэг цагийн дотор илгээх имэйлийн тоо 100 хүртэлх байна. Нэг имэйл дээр өдөрт 10.000 хүртэлх мэйл хүлээж авна. Нэг имэйлд хавсаргах файлын дээд хэмжээ 25MB байна. Имэйл тус бүрийн ердийн хэмжээ 5GB байна. Хэрэглэгчийн сонголтоор хэмжээг нэмэгдүүлж болно.