И-Мэйл

Зогсолтгүй хөгжиж, амжилтаараа ялгаръя

Бизнес мэйлийн дэлхийн чиг хандлага

Бидний өдөр тутамд өргөнөөр хэрэглэдэг Yahoo, Gmail зэрэг и-мэйлүүд нь үнэгүй, дэлхий даяар хэрэглэгддэг үйлчилгээ хэдий ч таны байгууллага, нэр хүнд, бизнесийн соёл, баталгаат байдлыг илэрхийлж чадахгүй. Бизнес мэйл нь өөрийн домэйн нэрд суурилсан албаны имэйл үүсгэн ашигладагаараа хувийн мэйлээс давуу онцлог талтай.

Дэлхий даяар жил ирэх тусам мэйлийн хэрэглээ болон хэрэгцээ тогтмол өссөөр байгаа ба 2015 онд нийт и-мэйл хэрэглэгчдийн тоо 2.6 тэрбум байсан бол 2019 он гэхэд энэ тоо 2.9 тэрбумд хүрнэ гэсэн судалгаа байна.