Хостинг

Хостинг гэдэг нь вэб сайтыг интернетэд байрлуулах вэб серверээр хангах үйлчилгээ юм. Бид танд энгийн блогоос эхлээд хамгийн өндөр үзүүлэлт шаардах хүчирхэг сайт ажиллуулах хэрэгцээнд бүрэн нийцэх хурдан, найдвартай хостингийн үйлчилгээг санал болгож байна.

Дэлгэрэнгүй
И-Мэйл

Тусгайлан зориулагдсан бизмэйлийн сервер. Бизнес мэйл нь өөрийн домэйн нэрд суурилсан албаны имэйл үүсгэн ашигладагаараа хувийн мэйлээс давуу онцлог талтай.

Дэлгэрэнгүй
Домэйн

Домэйн нэр нь интернетэд байршиж буй вэб сайтуудыг олоход тусалдаг интернет хаяг юм. Бид танд дараах домэйн нэрний өргөтгөлүүдийг санал болгож байна.

Дэлгэрэнгүй

INITIAL PUBLIC OFFERING

Зогсолтгүй хөгжиж, амжилтаараа ялгаръя

"АйТүүлс" ХК
  • Гүйцэтгэх удирдлага: И.Алтантулга
  • Улсын бүртгэлийн дугаар: 9010001141
  • Регистрийн дугаар: 5468361
  • Үүсгэн байгуулагдсан огноо: 2011
  • Нийт хувьцааны тоо: 13,387,980
  • Үйл ажиллагааны чиглэл: Програм хангамжийн үйлчилгээ

Санхүүгийн зохицуулах хороо нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа нээлттэй хувьцаат компани болж өөрчлөн зохион байгуулагдаж буй “Айтүүлс” ХК-ийн нэг бүр нь 43 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 34,452,124 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэв. Үүний 21,064,144 ширхэгийг “Ай Си Ти групп” ХХК-ийн эзэмшилд бүртгэхийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д, 13,387,980 ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 100 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг “Айтүүлс” ХК тус тус зөвшөөрсөн.

Айтүүлс ХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл анхдагч зах зээлийн арилжааны захиалга авсан ба компанийн үнэт цаасыг худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ 3 дахин их буюу нийт 3.9 тэрбум төгрөгт хүрснээр, Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани боллоо. Ийнхүү компанийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж, хөрөнгө оруулагчдад үнэт цаасны хуваарилалтыг хийсэн тул, “Айтүүлс” ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлэн явж байна. Хоёрдогч зах зээлийн арилжаа 11-р сарын 22-ны байдлаар нийт 1,869,045 гаруй ширхэг хувьцааг авах захиалга ирж нэгж хувьцааны үнэ нь 184.29 төгрөг буюу өмнөх өдрийн арилжаанаас дахин 5.37% өссөн үзүүлэлттэйгээр арилжаа хийгдэж байна.

Анхдагч арилжаанд захиалсан хувьцааны тоо ширхгийг оруулж хэдэн ширхэг хувьцаатай болсноо шалгана уу.


Биелсэн тоо хэмжээ :