Мэдээ мэдээлэл

Үүлэн технологи

2020-08-05

Дижитал шилжилтийн энэ эринд өөрчлөлт шинэчлэлт хэдий хурдацтай явж байгааг анзаарч мэдсэн тул зөвхөн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад зохицуулан дасан зохицож чадах компаниуд л бүтээлч байж, өрсөлдөөнд тэсэж үлдэж чадахыг гэрчлэн харлаа. Ийм өөрчлөлт маш богино хугацаанд эрчтэй явагдаж байна.

Бизнес эрхлэгчид хэмжээнээсээ үл хамааран үүлэн технологийн ач холбогдлыг ухаарах болсноор үүлэн технологи нь шинэ хэвийн орчин болоод байна. Ихэнх байгууллагуудын хувьд шилжих эсэх асуудал бус харин хэр хурдан шилжиж чадах, эхлээд юугаа шилжүүлэх вэ гэдэг асуудал тулгарах болсон.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, үүлэн үйлчилгээнд шилжсэн хэрэглэгчдийн 51 хувь нь үйл ажиллагааны зардлаа бууруулж, 62 хувь нь мэдээлэл технологийн ажилтнуудынхаа бүтээмжийг нэмэгдүүлж, 94 хувь нь сул зогсолтын цагийг бууруулж чадсан байна.

Үүлэн технологи нь одоогийн орчин нөхцөлд байгууллагуудад дасан зохицох боломжийг олгоод зогсохгүй, цаашдын өөрчлөлтийн өмнө нугарахгүй байх уян хатан чанараар хангаж өгч байна. Үүлэн технологи танд тулгарсан бүх асуудлыг шийдвэрлэх хүчин хүрэлцэхгүй байж мэдэх ч дижитал шилжилтийн энэ хурдацтай өөрчлөлтийн эринд зайлшгүй бодолцож үзэх сонголт юм.