Мэдээ мэдээлэл

IBM компанийн төлөөлөгчид “Айтүүлс” ХК-д зочиллоо.

2018-06-27

Дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэх компани болох IBM компанийн зочид төлөөлөгч нар “Айтүүлс” ХК-д зочиллоо.

Тус уулзалтанд IBM компанийн IBM CLOUD-ын дэд ерөнхийлөгч Wing Kin Cheung, WATSON & CLOUD PLATFORM -ын захирал James LIU, Бизнесийн хамтын ажиллагааны менежер Lawrence FU болон “Ай Си Ти групп” ХХК-ийн захирал Г.Лхамсүрэн “Айтүүлс” ХК-ны ТУЗ-ийн дарга А.Баттамир “Айтүүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир нар оролцлоо.

Уулзалтын хүрээнд Айтүүлс ХК-ийн 2018 оны 9-р сард ашиглалтанд орох санхүүгийн дата төв болон блокчейн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үйл ажиллагаа хөгжүүлэлтийн явцтай танилцаж “Айтүүлс” ХК болон IBM компани хоорондын цаашдын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол улсад ихээхэн дутагдаж буй санхүүгийн дата өгөгдлийн аюулгүй байдал, блокчейн технологи дээр суурилсан дэд бүтэц хөгжүүлэлт дээр цаашид хамтран ажиллах болно гэдгээ IBM компанийн зочид, төлөөлөгчид илэрхийллээ.