Айтүүлс үүлэн үйлчилгээ

ICS

Үүлэн технологи нь таны систем болон өгөгдлийг нэг сервер компьютерт биш хоорондоо нягт уялдаа холбоо бүхий нарийн зохион байгуулсан олон сервер дээр хуваарилан ажиллуулах, тараан байрлуулах, үр дүнд нь таны бизнесийг байнгын тогтвортой бөгөөд хамгийн үр өгөөжтэй байдлаар явуулах зорилго бүхий технологийн инновацлаг шийдлүүдийн нийлбэр юм.

ssll

Үүлэн технологи нь таны систем болон өгөгдлийг нэг сервер компьютерт биш хоорондоо нягт уялдаа холбоо бүхий нарийн зохион байгуулсан олон сервер дээр хуваарилан ажиллуулах, тараан байрлуулах, үр дүнд нь таны бизнесийг байнгын тогтвортой бөгөөд хамгийн үр өгөөжтэй байдлаар явуулах зорилго бүхий технологийн инновацлаг шийдлүүдийн нийлбэр юм.

Үүлэн технологи бус уламжлалт нөхцөлд хэрэглэгч өөрийн системийг бий болгохын тулд өндөр зардал бүхий тоног төхөөрөмжүүд болон лицензүүдийг худалдан авах мөн түүнийг удирдан зохион байгуулж, ажиллуулах мэргэжлийн хүний нөөц гэх мэт олон зүйлс шаардлагатай болдог. Харин үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээг сонгосноор цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний нөөцийг хэмнэх боломжтойгоос гадна хэрэглэгч мэдээллийн аюулгүй найдвартай байдалдаа санаа зовох шаардлагагүйгээр алсаас хэрэгцээндээ тохируулан ашиглах, ашигласан хэмжээгээрээ төлбөрөө төлөх боломжийг олгодогоороо онцлогтой.

“Үүлэн технологийг ашигласнаар та бизнесийнхээ ашиггүй зардлыг хязгаарлаж, шинэ шинэ боломжуудыг нээнэ”

Айтүүлс үүлэн үйлчилгээ

(ICS)

CPU: 1core – 20.83 ₮ /цаг/

RAM: 1GB – 2B – 20.83 ₮ /цаг/

HDD: 1GB – 50GB -1.111 ₮ /цаг/

Давуу талууд

Хэрэглэснээрээ төлбөр төлөх боломжтой

Үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээ нь хэрэглээнээс хамааран үйлчилгээний төлбөрийн дүн бодогддог бөгөөд хэрэглэгчийн хувьд найдвартай үйлчилгээг илүү хямд үнээр ашиглах боломжтой.

Дата алдагдах эрсдлээс бүрэн хамгаалагдсан

Үүлнээс бусад технологид суурилсан найдвартай үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байдаг ч байгалийн гамшиг, болзошгүй нөхцөл байдалд дата алдагдах тохиолдлууд байдаг. Үүлэн технологид суурилсан таны дата, мэдээллийг онлайнд орчинд олон газар зэрэг байршуулснаар мэдээлэл алдагдах эрсдлээс бүрэн хамгаалагдах боломжтой юм.

Цаг болон зардлаа хэмнэх боломжтой

Байршуулах үйлчилгээг ашиглахад байгууллагуудад серверүүд, дата хадгалалт, интернет зэрэг олон асуудлууд тулгардаг. Үүлэн технологид суурилсан үйлчилгээг ашигласнаар та их хэмжээний зардал, цагаа хэмнэх боломжтой.

Системийн уян хатан ажиллагаа

Үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээг хэрэглэгч таны бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийд гаргаад зогсохгүй, цаашид бизнес өргөжин, хэрэглэгчид нэмэгдэж ачаалал ихсэх үед динамик (уян хатан) байдлаар системийн хүчин чадлыг өөрийн хэрэгцээнд тохируулан системээ шууд өргөжүүлээд явах боломжтийг олгодог.