Хостинг

Хостинг гэдэг нь вэб сайтыг интернетэд байрлуулах вэб серверээр хангах үйлчилгээ юм. Бид танд энгийн блогоос эхлээд хамгийн өндөр үзүүлэлт шаардах хүчирхэг сайт ажиллуулах хэрэгцээнд бүрэн нийцэх хурдан, найдвартай хостингийн үйлчилгээг санал болгож байна.

Дэлгэрэнгүй
И-Мэйл

Тусгайлан зориулагдсан бизмэйлийн сервер. Бизнес мэйл нь өөрийн домэйн нэрд суурилсан албаны имэйл үүсгэн ашигладагаараа хувийн мэйлээс давуу онцлог талтай.

Дэлгэрэнгүй
Домэйн

Домэйн нэр нь интернетэд байршиж буй вэб сайтуудыг олоход тусалдаг интернет хаяг юм. Бид танд дараах домэйн нэрний өргөтгөлүүдийг санал болгож байна.

Дэлгэрэнгүй

Компанийн санхүү

Зогсолтгүй хөгжиж, амжилтаараа ялгаръя

Санхүү бүртгэлийн тогтолцоо

Айтүүлс ХК-ийн санхүүгийн алба нь тус компаниас баримтлах нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулах, боловсронгуй болгох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, орлого, зардлын төсвийг боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавих, бизнесийн нэгжүүдэд зардлын хуваарилалт хийх, санхүүгийн тайлан бэлтгэж, удирдлагыг мэдээллээр хангах, хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн тайлангаа баталгаажуулж, олон нийтэд мэдээлэх, гадаад, дотоод хэрэглэгчдийн шийдвэр гаргах хэрэгцээг хангасан үнэн зөв санхүүгийн мэдээллээр хангах чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Мөн Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, НББОУСтандарт, СТОУСтандарт, ААНОАТатварын хууль болон татварын бусад хууль, Сангийн сайдын тушаалаар батлагдсан нягтлан бодох бүртгэлийн багц материал болон санхүүгийн тайлангийн талаар Монгол улсын Засгийн газар, Сангийн яам, Татварын ерөнхий газраас бусад заавар, журам, компанийн Гүйцэтгэх захирлын тушаалаар батлан мөрдүүлж байгаа Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон бусад дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгодог.

Дотоод аудитын газар нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнадаг. Дотоод аудитын үйл ажиллагааны зорилго нь бие даасан байдалтайгаар эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын системийн үр ашгийг үнэлж, бодит баталгаажуулалт болон зөвлөгөөгөөр хангах бөгөөд компаний үйл ажиллагааг сайжруулах, нэмэлт үнэ цэнийг бий болгох явдал юм.

Дотоод аудитын газар нь компанийн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын тогтолцоо үр дүнтэй, оновчтой байгаа эсэх, хууль эрх зүй, компанийн бодлого, заавар, журам, бизнесийн ёс зүйн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг ба үнэлэлт өгдөг.

Илэрсэн болон илэрч болзошгүй эрсдэлийг үнэлэх, бууруулах, алдаа, дутагдлыг засах, үйл ажиллагааг сайжруулах талаар Гүйцэтгэх удирдлага болон бусад газар, нэгжид зөвлөдөг. Аудитын үр дүн, аудитын зөвлөмжийн хэрэгжилтийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнах, улмаар компанийн үйл ажиллагааг сайжруулах, хувь нийлүүлэгчид, харилцагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн хяналтыг хэрэгжүүлдэг.

Төлбөр төлөх боломжууд

Төлбөрийн нэхэмжлэл: Таны үйлчилгээний төлбөр тухайн үйлчилгээний дуусах хугацаанаас хамаарч 7-оос 30 хоногийн өмнө бодогдож, таны хэрэглэгчийн системд бүртгүүлсэн и-мэйл хаягаар очдог ба хэрвээ хэрэглэгч утсаар мэдээлэл авахыг хүсвэл мэссэж хүлээн авах чагтыг идвэхжүүлснээр төлбөрийн мэдээллийг мессэжээр хүлээн авах боломжтой. Төлбөрийн нэхэмжлэх нь тухайн үйлчилгээний хугацаагаар НӨАТ багтсан эцсийн дүнгээр ирнэ. Та төлбөрийн мэдээллээ харах бол манай itools.mn вэб хуудсийн хэрэглэгчийн систем цэсрүү нэвтрэн өөрийн бүртгэлийн мэдээлэл, манайхаас авч хэрэглэж буй үйлчилгээнүүд, төлбөрийн түүхээ харах боломжтой.

Онлайн салбараар төлбөр хийх: Та аль ч банкны төлбөрийн карт ашиглан 24 цагийн турш онлайнаар цаг алдалгүй тооцоо хийх боломжтой Банкаар төлөх: Та ХААН, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкны мобайл банк болон интернэт банкны үйлчилгээг ашиглан гар утаснаасаа, эсвэл өөрт ойр байрлах банкны салбараас данс руу төлбөрөө шилжүүлэх боломжтой. Хүлээн авагч байгууллага: Айтүүлс ХК Гүйлгээний утга: Нэхэмжлэхийн дугаар, домэйн хаяг, компанийн регистрийн дугаараа тодорхой бичин ирүүлэх шаардлагатай.

499204437 (төгрөг)

5007783500 (төгрөг)

102100270510 (төгрөг)

1410002053 (төгрөг)

accountant@itools.mn

accountant@itools.mn

coming soon