Компанийн тухай

ЭхлэлКомпанийн тухай

Зогсолтгүй

хөгжиж,

амжилтаараа

ялгаръя

Бидний зорилго

Мэдээлэл технологийн эрин үед таны өдөр тутамд бий болж буй өгөгдлийг найдвартай, түргэн шуурхай, аюулгүй байршуулж Хэрэглэгчийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээг үзүүлэхэд бидний зорилго оршино.

Манай компани нь Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оноос эхлэн домэйн нэрийн бүртгэл, веб хост, сервер байршуулалт, виртуал серверийн түрээс, и­мэйл сервисийн ашиглалт зэрэг интернэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйчилгээг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст үзүүлж тэдгээрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажилласаар ирсэн. Компани нь өнгөрсөн 6 жилийн хугацаанд мэдлэг чадвартай ажилчид, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэн салбарынхаа тэргүүлэх компани болж чадсан ба 2017 оны 09 сараас эхлэн өмчийн хэлбэрээ өөрчлөн, хувьцаат компани болсон.

Үндсэн үйлчилгээний чиглэл болох дата төв нь одоогоор 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж, 6400 орчим харилцагчтай болоод байна. Компанийн цаашдын өсөлт хөгжил, үйл ажиллагаагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг ашиглалтанд оруулсан бөгөөд компанийн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний серверүүд нь бусдаас хараат бус болж үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн түвшинг бууруулж чадсан туршлагатай. Дата төвийн болон бусад үйлчилгээ авч буй ААНБ-уудын болон хувь хүмүүсийн серверийн хэвийн ажиллагаа, сүлжээний холболт, аюулгүй байдлын ажиллагааг хангаж, тэдгээрийн тасралтгүй хэвийн ажиллагааг 7/24/365 туршид хариуцан ажиллаж байна.

“Айтүүлс” ХК 2017 оноос хойш үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.   Үүнд: Дата төвийн үйлчилгээ, блокчэйн технологид суурилсан крифто фармийн үйлчилгээ нар багтаж байна. “Айтүүлс” ХК нь өмнөх жилүүдэд зөвхөн дата төвийн үйлчилгээг экспортлон гаргадаг байсан бол өнөөдөр үйл ажиллагаагаа өргөжүүлэн дэлхий дахины анхаарал хандуулж буй блокчэйн технологид суурилсан “КРИФТО ФАРМ”-ийн үйлчилгээг гадаад зах зээлд экспортлон гаргаж байна.

Ай дата төв

Крифто фарм

Ай Си Эс (Айтүүлс Клоуд сервис)

6300

Дэлхийн 13 орны, 6300 гаруй хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж,

200

Гадаадын 200 гаруй хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлож,

7000

Давхардсан тоогоор 6000 орчим хостинг, 800 орчим виртуал сервер, бизмэйл, 200 гаруй физик сервер түрээслүүлэх үйлчилгээг үзүүлж,

1000000

Жил бүр 1 САЯ ам долларын хостинг болон бусад байршуулах үйлчилгээний импортыг орлож,

  • "Айтүүлс" ХХК байгуулагдав.

    Компани нь Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2011 онд үүсгэн байгуулагдаж, өөрийн нэрийг өгөв.

  • Хөрөнгө оруулагчтай хамтын ажиллагааг эхлүүлэв.

  • Анхны дэд бүтцээ суурилуулав.

    Компани байгуулдсан цагаасаа эхлэн өөрийн дэд бүтцийн зураглалыг хийж, дэд бүтцээ суурилуулах томоохн ажлыг эхлүүлэв.

  • Үйл ажиллагааг эхлэх бэлтгэл хангав.

    Компанийн дэд бүтэц тавигдаж, техникийн шийдлүүдийг шийдснээр хэрэглэгчийг хүлээн авч, үйлчлэхэд бэлэн боллоо.

  • Өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч оффисыг шилжүүлэв.

    Компани байгуулагдснаасаа хойш өөрийн үл хөдлөх хөрөнгө болох оффист байршиж, хэрэглэгч хүлээн авахалд бэлэн боллоо.

  • "Хост Монгол" ХХК-ийн хэрэглэгчдийг шилжүүлэн авав.

    “Хост Монгол” ХХК-ийн нийт хэрэглэгчдийг шилжүүлэн авч, хэрэглэгчдээ нэмэгдүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

  • Үндсэн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэв.

    “Айтүүлс” ХК нь компани байгуулагдснаас хойш өөрийн дэд бүтэцийн сайжруулалтаа хийж, техникийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүллээ.

  • Монголын Сайтын холбоо ТББ-ын гишүүнээр элсэв.

    “Айтүүлс” ХХК нь “МСХ” ТББ-ын гишүүнээр элсэж, холбооноос зарлагдан үйл ажиллагаануудад оролцож, хамтын ажиллагаагаа эхлүүлэв.

  • Олон Улсын TIER II стандартын шаардлага хангасан өөрийн өмчлөлийн датацентрийг ашиглаж эхлэв.

    “Айтүүлс” ХХК нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш Олон Улсын TIER II стандартын шаардлага хангасан дэд бүтэц бүхий техник технологоор тоноглогдон, өөрийн өмчлөлийн датацентрийг ашиглаж эхлэв.

  • Олон улсын APNIC байгууллагын гишүүн боллоо.

    ОУ-ын APNIC-ын гишүүн болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх эхлэл тавигдлаа.

  • Модуляр дата төвийн судалгаа, төслийн ажлыг боловсруулж эхлэв.

    “Айтүүлс” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн нөөц дата төвийг байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд нөөц дата төв нь модуляр дата төвийн зохион байгуулалтаар хийгдэх, төсөл ажлыг боловсруулах ажлын эхлэл тавигдлаа.

  • Бизмэйл үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.

    МУ даяар гадаад улсад хөгжүүлсэн и-мэйлийг өргөн ашигладаг байсан цагт “Айтүүлс” ХХК нь дотооддоо хөгжүүлсэн өөрийн домэйн нэр дээр ашиглагдах бизнес и-мэйлийг зах зээлд нэвтрүүлэн, хэрэглэгчиддээ ашиглуулж эхэллээ.

  • “Хувьцаат компани” болох эрхээ авч, анхдагч зах зээлд хувьцаагаа гаргалаа.

    Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 173 тоот тогтоолоор компанийн хувьцааг нийтэд санал болгон “Хувьцаат компани” болох эрхээ авч, анхдагч зах зээлд хувьцаагаа гаргалаа.

  • Айтүүлс ХК-ийн хувьцаа анхдагч зах зээлд шинэ IPO рекорд тогтоолоо

    Монголын хөрөнгийн биржээр 17 компани IPO хийж байсан түүхтэй. 18 дахь компани нь мэдээллийн технологийн салбараас хөрөнгийн зах зээлийн анхдагч тоглогч болж орж ирсэн “Айтүүлс” ХК байлаа. “Айтүүлс” ХК анхдагч саналаасаа гурав дахин их буюу бараг дөрвөн тэрбум төгрөгийн захиалга авснаар хөрөнгийн биржийн түүхэнд дээд амжилт тогтоолоо.

  • IBM-тэй хамтран ажиллах гэрээг байгуулав.

    Олон улсын томоохон групп компани болох IBM-тэй хамтын ажиллагааг эхлүүлж, 2 талаас хамтран ажиллах гэрээг үзэглэв.

  • Дархан хот дахь модуляр дата төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв.

    Компанийн хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Модуляр дата төвийн Дархан хот дахь барилгын бүтээн байгуулалтын ажил эхлэв.

  • Хувьцаа эзэмшигчдийн анхны хурал зохион байгуулагдлаа.

    2018 оны 01 сарын 08-ны өдөр “Айтүүлс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурал Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн хурлын 211 тоот танхимд 15:00 цагаас 18:00 цагийн хооронд 3 цагийн турш болж өндөрлөлөө.

  • МҮОНРТ-ийн “Цагийн хүрдийн баатрууд” шагнал гардуулах ёслолын үйл ажилагаанаас “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгч” компаниар шалгарлаа

    50 жилийн түүхтэй МҮОНРТ-Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн хүрээнд тодруулагдсан “Цагийн хүрдийн баатрууд” хэмээх ёслол хүндэтгэлийн ажиллагаанд “Айтүүлс” ХК нь Мэдээлэл технологийн салбартаа анхдагч болж, “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгч” компаниар шалгарлаа.

  • Айтүүлс хувьцаат компанийн гүйцэтгэх захирал солигдлоо.

    Мэдээллийн технологийн салбартаа Анхдагч үнэт цаас гаргагч Айтүүлс ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс Баярсайханы Тамир сонгогдож, томилогдон ажиллахаар боллоо.

  • Блокчэйн технологид суурилсан үйлчилгээг экспортлож эхэллээ.

    “Айтүүлс” ХК нь Япон улсын мэдээллийн технологийн тэргүүлэх компани болох UNIMEDIA групп компанитай “Хамтын ажиллагааны гэрээ” үзэглэлээ.

  • Монголын хувьцаат компаниудын холбоонд нэгдлээ.

    “Айтүүлс” ХК нь Монголын Хувьцаат Компаниудын Холбооны үндсэн гишүүнээр элсэж гишүүнчлэлийн гэрчилгээг хүлээн авлаа. Монголын Хувьцаат Компаниудын Холбоо нь МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй, үнэт цаас нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компаниудын сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

  • Төрийн мэдээлэл солилцооны ХУР системтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

    Үндэсний Дата төв болон “Айтүүлс” ХК нь хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн үндсэн зорилго нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хувийн хэвшлийн байгуулагуудад хүртээлтэй хурдан шуурхай хүргэх, цахим засаглалыг хөгжүүлэхээр хамтран ажиллах юм.

  • Крипто майнинг фарм үйл ажиллагаагаа эхлүүллээ.

    Дархан хотод хэрэгжүүлж буй 2 төсөл хөтөлбөрийн нэг болох Крипто майнинг фармийн нээлт болж, үйл ажиллагаагаа эхэллээ.

  • AFC – Asia Frontier Fund хөрөнгө оруулалтын сан "Айтүүлс" ХК-ийн стратегийн хөрөнгө оруулагч боллоо.

    Хонконг улсад бүртгэлтэй AFC гэх хөрөнгө оруулалтын сан “Айтүүлс” ХК-ийн стратегийн хөрөнгө оруулагч боллоо. 2018 оны хагас жилийн хугацаанд “Айтүүлс” ХК нь олон улсын бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн ажлууд нь төв болон дундад азийн хөрөнгө оруулалтын сангуудын анхаарлыг ихээр татаад байсан билээ.

  • “Айтүүлс” ХК анхны “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” шагналыг гардан авлаа.

    Инновацийн тухай хуулийн 17.1.11 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-д тусгагдсанчилан Монгол хүний оюун ухаан, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр бүтсэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, олон улсын стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгохоор болсон билээ.

Үйл ажиллагааны чиглэл

Байршуулах үйлчилгээ

Олон улсын стандартад нийцсэн орчин, өндөр хурдны интернетийн сүлжээ, нөөц холболт, дизель станц бүхий цахилгаан хангамжтай дата центрт байршуулсан өндөр хүчин чадалтай сервер, сүлжээний болон нууцлалт хамгаалалтын тоног төхөөрөмжүүдэд суурилж байршуулах үйлчилгээ явагддаг.

И-мэйл үйлчилгээ

Монголдоо датагаа байршуулдаг, найдвартай Монгол инженерүүдийн бүтээсэн цахим шуудангийн үйлчилгээг бид хэрэглэгчиддээ санал болгодог.

Дагалдах бусад үйлчилгээ

“Айтүүлс” ХК нь SSL, BackUp, Static ip address, mass mail зэрэг 20 гаруй дагалдах үйлчилгээнүүд байдаг.

Крипто майнинг

Дэлхийн Мэдээллийн технологи, Банк, Санхүүгийн салбарт аль нэг улсын засгийн газар, мөнгөний бодлогоос үл хамаарах, цэвэр математик тооцоолол, технологид суурилсан крипто мөнгөнүүд (Bitcoin, Ethereum гэх мэт) хүчээ авч байгаа билээ. Монголд ч крипто мөнгө олны анхаарлын төвд орохын зэрэгцээ түүнийг олборлох сонирхолтой иргэд олноор нэмэгдэж байна. Айтүүлс ХК нь эдгээр хэрэглэгчиддээ зориулан нэгэн шинэ үйлчилгээг гаргаж Монголын анхны “Клоуд майнинг фарм”-ыг үүсгэн байгууллаа.

Домэйн нэрийн бүртгэл

Монгол улсыг илэрхийлэх .MN домэйн нэр, мөн олон улсад түгээмэл ашиглагддаг .COM, .NET, .ORG, .BIZ, .INFO, .TV, .ASIA, .NAME … зэрэг үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлэх 40 гаруй төрлийн домэйн нэрийг борлуулдаг.