Шинэ үе, шинэчлэлийг авчрах JAMUHA төсөл танилцуулагдлаа
17. 11. 2018

2018 оны 11 сарын 16-ны өдөр Монголын технологийн салбарт шинэ үе, шинэчлэлийг ICT Group-ийн нийт баг хамт олны JAMUHA төсөл авч ирлээ.

Энэ бол цахим мөнгө үйлдвэрлэх тухай ойлголт огт биш.

ЖАМУХА ПЛАТФОРМ

Жамуха платформ нь Монгол залуусын оюуны инноваци шингэсэн бүтээл ба блокчэйн технологид суурилж, бизнесийн бүхий л салбарт үнэ цэнэ, шудрага өрсөлдөөнийг бий болгох шинэ үеийн суурь технологи юм.

Тус платформ нь мэдээллийг тархмал орчинд байршуулж, зөв засаглалаар удирдаж, найдвартай хадгалах, хэн нэгэн өөрчлөх боломжгүйгээр бүтээгдсэн мэдээллийн технологийн салбарт гарсан томоохон дэвшилтүүдийн нэг юм.

Блокчэйн технологиор хийгдэж буй ажлууд ихэвчлэн Ethereum, Vchain, EOS, NEO зэрэг платформ дээр хийгддэг бол,

Jamuha юугаараа онцлог вэ?

Jamuha платформ дээр нэг блок үүсгэх дундаж хугацаа 10 секунд, Ethereum-аас 5 секундээр хурдан

Нэг секунд тутамд хийгдэх гүйлгээний тоо 1000, Ethereum-ын секундэд хийх гүйлгээний тооноос 80 дахин олон

Нэг гүйлгээг баталгаажуулах зардал 5-50 төгрөг, Ethereum-аас ~15 дахин хямд юм.

Түүнчлэн, улс орнуудын хувьд төрийн үйлчилгээнд блокчэйн технологийг нэвтрүүлэхээс гадна GOOGLE, GIVENCHY, TOYOTA, BMW зэрэг томоохон компаниуд, брэндүүд хуурамч бараа бүтээгдэхүүн, хакеруудын халдлагаас сэргийлэх, үйл ажиллагаагаа найдвартай болгох зэрэгт энэ технологийг ашиглаж эхлээд байна.

Монгол Улсын хувьд бид Албан Журмын Даатгагчдын Холбоо, Монголын даатгалын холбоо, Их Засаг Их Сургууль, Grapecity, Монре даатгал зэрэг 10 орчим байгууллагуудтай гэрээ байгуулан хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Энэхүү төсөлд ICT Group-ийн бүх компаниуд шинэ үе, шинэчлэлийн төлөө өөрсдийн сэтгэл зүрхээ зориулан хичээн ажиллаж байгаа бөгөөд бид тархмал орчинд дата өгөгдлийг хадгалах, техник, тоног төхөөрөмж, түүний тасралтгүй хэвийн ажиллагааг хангах гол үүрэгтэйгээр тус төсөлд оролцож байна.

Let’s build a new future together with
Jamuha National Blockchain Platform.

Та JAMUHA төслийн танилцуулгыг компанийн facebook хаягт байршуулсан LIVE-аас болон jamuha.com сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн аваарай.