AFC – Asia Frontier Fund хөрөнгө оруулалтын сан АЙТҮҮЛС ХК-ийн стратегийн хөрөнгө оруулагч боллоо.
09. 10. 2018

Хонконг улсад бүртгэлтэй AFC гэх хөрөнгө оруулалтын сан “Айтүүлс” ХК-ийн стратегийн хөрөнгө оруулагч боллоо.

 

AFC Asia frontier fund нь Бангладеш, Бутан, Камбож, Ирак, Лаос, Малдив, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Шри Ланк болон Вьетнам зэрэг Азийн хөгжиж буй орнуудын хөрөнгийн биржид бүртгэлтэй өндөр ирээдүйтэй хувьцаат компаниудад хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулалтын сан юм. Тус сан нь Монгол улсад 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж, томоохон хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна.


 

2018 оны хагас жилийн хугацаанд “Айтүүлс” ХК нь олон улсын бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн ажлууд нь төв болон дундад азийн хөрөнгө оруулалтын сангуудын анхаарлыг ихээр татаад байсан билээ.

 

Ийнхүү өнгөрсөн 10-р сарын 5-нд AFC – Asia frontier fund нь “Айтүүлс” ХК-ийн хувьцааны 11.9%-ийг худалдан авч, эрх бүхий хувьцаа эзэмшигч болсноор Монгол улсын Мэдээлэл технологийн салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт боллоо.

    

Энэхүү Стратегийн томоохон хөрөнгө оруулалтыг татснаар  “Айтүүлс” ХК нь дотоодын зах зээлд тэргүүлэгч гэдгээ бататган, олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад ихээхэн үр дүнтэй хөрөнгө оруулалт боллоо.