Айтүүлсийн тухай

Зогсолтгүй хөгжиж, амжилтаараа ялгаръя

Байгууллагын танилцуулга

Манай компани нь Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оноос эхлэн домэйн нэрийн бүртгэл, веб хост, сервер байршуулалт, виртуал серверийн түрээс, и­мэйл сервисийн ашиглалт зэрэг интернэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйчилгээг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст үзүүлж тэдгээрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажилласаар ирсэн. Компани нь өнгөрсөн 6 жилийн хугацаанд мэдлэг чадвартай ажилчид, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэн салбарынхаа тэргүүлэх компани болж чадсан ба 2017 оны 09 сараас эхлэн өмчийн хэлбэрээ өөрчлөн, хувьцаат компани болсон. 

“Айтүүлс” ХК нь одоогоор 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж, 4200 гаруй харилцагчтай болоод байна. Компанийн цаашдын өсөлт хөгжил, үйл ажиллагаагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг ашиглалтанд оруулсан бөгөөд компанийн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний серверүүд нь бусдаас хараат бус болж үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн түвшинг бууруулж чадсан туршлагатай бөгөөд дата төвийн болон бусад үйлчилгээ авч буй ААНБ-уудын болон хувь хүмүүсийн серверийн хэвийн ажиллагаа, сүлжээний холболт, аюулгүй байдлын ажиллагааг хангаж, тэдгээрийн тасралтгүй хэвийн ажиллагааг 7/24/365 туршид хариуцан ажиллаж байна.

Манай компани 2018 оны III-р улиралд Дархан хотод байрших өөрийн эзэмшлийн газарт газарзүйн нөөц дата төвийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд олон улсын мэдээлэл хадгалах үйлчилгээний байгууллагын TIER III стандартыг хангуулахаар зориж ажиллаж байна. Хэрэгжүүлж буй төслийн хүрээн дэхь техникийн, сүлжээний холболт, системийн аюулгүй байдлын зураглал болон ажиллагааг дотоодын хүний нөөц, системийн администратрууд маань 100% бүрэн хариуцан ажиллаж байна. 

Зорилго

Мэдээлэл технологийн эрин үед таны өдөр тутамд бий болж буй өгөгдлийг найдвартай, түргэн шуурхай, аюулгүй байршуулж Хэрэглэгчийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээг үзүүлэхэд бидний зорилго оршино.

Уриа үг

Зогсолтгүй хөгжиж, амжилтаараа ялгаръя

Үйл, ажиллагааны чиглэл

Байршуулах үйлчилгээ: Олон улсын стандартад нийцсэн орчин, өндөр хурдны интернетийн сүлжээ, нөөц холболт, дизель станц бүхий цахилгаан хангамжтай дата центрт байршуулсан өндөр хүчин чадалтай сервер, сүлжээний болон нууцлалт хамгаалалтын тоног төхөөрөмжүүдэд суурилж байршуулах үйлчилгээ явагддаг.

И-мэйл үйлчилгээ: Монголдоо датагаа байршуулдаг, найдвартай Монгол инженерүүдийн бүтээсэн цахим шуудангийн үйлчилгээг бид хэрэглэгчиддээ санал болгодог.

Байршуулах үйлчилгээнд дагалдах бусад үйлчилгээ: "Айтүүлс" ХК нь SSL, BackUp, Static ip address, mass mail зэрэг 20 гаруй дагалдах үйлчилгээнүүд байдаг.

Крипто майнинг: Дэлхийн Мэдээллийн технологи, Банк, Санхүүгийн салбарт аль нэг улсын засгийн газар, мөнгөний бодлогоос үл хамаарах, цэвэр математик тооцоолол, технологид суурилсан крипто мөнгөнүүд (Bitcoin, Ethereum гэх мэт) хүчээ авч байгаа билээ. Монголд ч крипто мөнгө олны анхаарлын төвд орохын зэрэгцээ түүнийг олборлох сонирхолтой иргэд олноор нэмэгдэж байна. Айтүүлс ХК нь эдгээр хэрэглэгчиддээ зориулан нэгэн шинэ үйлчилгээг гаргаж Монголын анхны "Клоуд майнинг фарм"-ыг үүсгэн байгууллаа.

Домэйн нэрийн бүртгэл: Монгол улсыг илэрхийлэх .MN домэйн нэр, мөн олон улсад түгээмэл ашиглагддаг .COM, .NET, .ORG, .BIZ, .INFO, .TV, .ASIA, .NAME … зэрэг үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлэх 40 гаруй төрлийн домэйн нэрийг борлуулдаг.

Бид

Дэлхийн 14 орны, 4’000 гаруй хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж,

Гадаадын 200 гаруй хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлож,

Давхардсан тоогоор (үйлчилгээний тоог сараар үржүүлбэл) 128 мянган хостинг, 25 мянган виртуал сервер, 6.5 мянган физик сервер түрээслүүлэх үйлчилгээг үзүүлж,

Жил бүр 1 САЯ ам долларын хостинг болон бусад байршуулах үйлчилгээний импортыг орлож,

Үндсэн, нөөц, клоуд майнинг фарм чиглэлээр нийт 4 датацентртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.