Мэдээ мэдээлэл

“Айтүүлс” ХК-ийн ХЭХуралд хэрхэн оролцох вэ?

2020-04-27

“Айтүүлс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15:00 цагт “Айтүүлс” ХК-ийн фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулагдана. Та бүхэн хуралдаа идэвхитэй оролцоорой. https://www.facebook.com/itools.mn/

Та ХЭХурлын материалтай дараах холбоосоор орж танилцана уу. https://www.itools.mn/uil-ajillagaanii-tailan/

Хувьцаа эзэмшигчдийн цахим хуралд хэрхэн оролцох вэ?

  1. Эрхэм хувьцаа эзэмшигч Та хуралд оролцож ирцээ бүртгүүлэхдээ http://vote.itools.mn/home вэб сайтад хандан өөрийн нэр, регистрийн дугаарыг монгол крилл үсгээр бичин оруулж нэвтрэх товчийг дарна.
  2. Нэвтэрч орсны дараа таны хувьцааны талаарх мэдээлэл гарч ирэх бөгөөд та зураг оруулах хэсэгт өөрийн иргэний үнэмлэхийг барьж сэльфи зурагаа дарж оруулан хүсэлт илгээх товчийг дарна.
  3. Таны хүсэлт баталгаажтал түр хүлээгээд Санал өгөх гэсэн хэсэгт даран орж Хэлэлцэх 4 асуудалд зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн гэсэн сонголтуудаас аль нэгийг сонгож дарна.
  4. ТУЗ-ийн гишүүдийг сонгох гэсэн хэсэгт дэмжиж буй 9 гишүүнд өөрт байгаа саналын нийт эрхээ хувааж өгөхийг анхаараарай.

“ТУЗ-ийн гишүүдийг сонгох санал хураалтыг кумулятив аргаар хураана” 

Манай компанийн ТУЗ нь 9 гишүүнтэй байх юм. Үүнээс 3 гишүүн нь хараат бус гишүүн,  6 гишүүн нь ердийн гишүүн байхаар тогтоосон болно.  Кумулятив арга нь санал өгөх эрхийн нийт тоо таны эзэмшиж байгаа саналын энгийн хувьцааны тоог сонгогдох гишүүний тоогоор үржүүлсэнтэй тэнцүү байна. Та 100 ширхэг энгийн хувьцааг эзэмшдэг гэвэл Таны эзэмшиж буй 100 ширхэг энгийн хувьцаа нь кумулятив аргаар санал өгөхөд нийт 900 саналын эрхтэй /100*9 гишүүн=900/ болох бөгөөд үүнээс 600 саналын эрхээрээ ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдох 6 нэр дэвшигчид, 300 саналын эрхээрээ ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдох 3 нэр дэвшигчид тус тус санал өгөх эрхтэй болно гэдгийг анхаарна уу.