Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлТа “Айтүүлс”ХК-тай хэрхэн холбогддог вэ?

Та “Айтүүлс”ХК-тай хэрхэн холбогддог вэ?

Зөвлөгөө

21-р зуун бол аж үйлдвэрийн 4-р хувьсгалын зуун буюу үүнийг өөрөөр дижитал эрин хэмээн нэрийдэх болсон. Технологийн энэхүү эрин зуун нь хүмүүний ердийн хэрэглээнд томоохон хувьсгал авчрахаас гадна бизнесийн уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчирсаар байна. Үүний нэг жишээ бол дижитал буюу цахим бизнес юм. Өнөөдөр дэлхий дахинд бизнесийг эрхлэн явуулах арга зам, хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэйгээ харилцах харилцаанд дижитал хэрэгсэл, технологиуд маш их нөлөөлөх болжээ.

Тэгвэл дижитал бизнесийн шилжилт гэж юу вэ?

Дижитал бизнесийн шилжилт нь компанийн үйл ажиллагаанд хэмнэлт, үр ашиг бий болгох, ялгарал, өрсөлдөөний давуу талыг үүсгэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч болон хамтрагчдын үр бүтээлтэй харилцааг буй болгох мөн компанийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үндсэн зорилтод хүрэхэд оршиж байдаг байна.

“Дижитал бизнесийн шилжилт гэдэг нь дижитал технологи болон бизнесийн загваруудыг ашиглах замаар гүйцэтгэл, үр өгөөжийг сайжруулах зорилготой, байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлт”  хэмээн тодорхойлогдсон байна.

Монгол улсад өнөөдөр ихэнхи худалдан авагчид, хэрэглэгчид интернэт сүлжээнд холбогдож, ухаалаг төхөөрөмжийн тусламжтай хаанаас ч, хэзээ ч худалдан авалт хийх хандлагатай болоод байгаа бөгөөд бизнесүүд ч энэ нөхцөл шаардлагыг ойлгож, дэлгүүрийн худалдан авагч, үйлчлүүлэгчийн туршлагыг технологийн шинэчлэлттэй хослуулан хүргэдэг болоод удаагүй байна.

Бид бүгдийн өдөр тутмын ашигладаг үйлчилгээнүүд болох банк санхүү, даатгал, бараа бүтээгдэхүүний захиалга, хүргэлтийн үйлчилгээ, үзвэр, цахим ном бүтээлүүд, видео тоглоом, контент, боловсрол, мэдлэг олгоход чиглэсэн веб сайт, аппликэйшн зэрэг онлайн хэрэглээнүүд нь танд хэрхэн хүрдэг вэ?

Аливаа веб сайт, апплипейшн, системүүдийн хөгжүүлэлт хийгдэж бэлэн болсны дараагаар хэрэглэгчдэд хүргэхийн тулд онлайн орчинд буюу интернетэд байршуулах шаардлагатай байдаг.  Энэхүү онлайн орчинд байршуулах үйлчилгээг та зөвхөн “ДАТА ТӨВ”– өөс авах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл цахим, дижитал бүхний ард МЭДЭЭЛЭЛ цугларч байдаг бөгөөд онлайн орчинд байршиж буй тэрхүү мэдээлэл бүхний ард “ДАТА ТӨВ” ажиллаж байдаг гэсэн үг юм.

Хэрэглэгчийн онлайн орчинд байршуулах даатгалын, онлайн худалдааны, үзвэр үйлчилгээний, энтертаймент чиглэлийн, видео тоглоомын, мэдээ мэдээллийн, боловсролын чиглэлийн мэдлэг олгох болон банк, санхүүгийн систем, аппликейшин, веб сайтууд нь хэрэглээ, тухайн бүтээгдэхүүний онцлог түүнд агуулагдаж буй мэдээллийн хэмжээнээс хамааран дата төвийн байршуулах үйлчилгээнүүдээс сонголт хийх хэрэгтэй.

“Дата төвийн үйлчилгээгээр дамжуулан та бүхний онлайн орчинд байрших бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхий даяар хэн ч, хаанаас ч харах боломжтой болдог”

Онлайн орчинд байршуулах бүтээгдэхүүн, үйлчилгээний сонголтууд олон байгаа хэдий ч хямд үнээр хамгийн найдвартай үйлчилгээг авах бол маргаангүй хамгийн сайн сонголт нь үүлэн технолгид суурилсан үйлчилгээ юм. Үүлэн технологи суурилсан үйлчилгээ нь мэдээ, мэдээллүүдийг хийсвэрчлэн, цахимжуулж байгаа өнөө үед олон төрлийн асар их хэмжээний төвлөрсөн өгөгдлүүдийг хэрхэн зүй зохистойгоор ашиглах боломжийг олгодог бөгөөд олон талаас нь зэрэг хандаж ажиллаcнаар орон зайны хувьд асар хэмнэлттэйгээс гадна ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтойгоороо онцлог юм.

Байршуулах үйлчилгээнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.  Мэдээллийг үзэх 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай