Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлСанхүүгийн дата төв энэ намар ашиглалтанд орно.

Санхүүгийн дата төв энэ намар ашиглалтанд орно.

Мэдээлэл

Санхүүгийн дата буюу өгөгдөл нь асар их үнэ цэнэтэй, нууцлал өндөртэй мэдээллийг өөртөө агуулж байдаг учир олон шатлал бүхий өндөр хамгаалалттай, системийн найдвартай, тасалдалгүй ажиллах Санхүүгийн дата төвд байрлах нь хувь хүн болон албан байгууллагын хамгийн чухал зүйлсийн нэг болоод байгаа билээ.

“Айтүүлс” ХК нь 2018 онд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж буйн нэг болох “Санхүүгийн дата төв”-ийн төсөл юм. Төсөл нь энэ оны намар 9 сард ашиглалтад орохоор төлөвлөгдөн барилгын өргөтгөлийн ажил хийгдэж байна.

Банк, санхүүгийн байгууллагын урт хугацаанд тогтвортой, амжилттай ажиллах нэг гол хүчин зүйл нь мэдээллийн технологийн шийдэл, дэд бүтэц байдаг. Үүний хүрээнд манай компани нь Улаанбаатар хот дахь дата төвийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн салбар салбарт болон ААНБ-уудадад чиглэсэн банк, санхүү, мэдээллийн технологи, харилцаа холбоо зэрэг бизнесийн салбаруудад чиглэсэн орчин үеийн дата төвийн чиг хандлагуудад тулгуурлан өргөжүүлэх ажил хийгдэж байна.

Санхүүгийн дата төв бий болсноор компаниуд дата төвийн үйл ажиллагаа, өөрийн сервер, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн дүүрэн хянах боломжтой болох бөгөөд цахим засаглалын суурь дэд бүтцийг бий болгох, сервер тоног төхөөрөмж, мэдээ мэдээллийг зориулалтын найдвартай орчинд байршуулан ажиллах зэрэг томоохон ач холбогдолтой юм.

ОУ-ын стандартын Tier II шаардлагад нийцсэн, барилга байгууламж, дэд бүтэц, ажиллах горим, хяналт мониторинг, системийн найдвартай, тасалдалгүй ажиллагаа, нууцлалын олон улсын стандартыг хангасан байх бөгөөд цахилгаан эрчим хүч, хөргөлтийн систем, галын аюул зэрэг дэд бүтцийн ослоос үүдэх мэдээллийн технологийн үйл ажиллагааны доголдлыг 99.7% хүртэл бууруулсан дата төв юм.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай