Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлМонгол улс дахь Бүгд найрамдах Энэтхэг улсын ЭСЯ-тай хамтын ажиллагааны уулзалт хийлээ.

Монгол улс дахь Бүгд найрамдах Энэтхэг улсын ЭСЯ-тай хамтын ажиллагааны уулзалт хийлээ.

Мэдээлэл

Монгол улс дахь Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны хэргийг түр гүйцэтгэгч болон “Айтүүлс” ХК-ийн хамтын ажиллагааны уулзалт 2018 оны 12-р сарын 03-ны өдөр амжилттай боллоо.

Тус уулзалтад “Айтүүлс” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б. Тамир, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, түүнийг төлөөлж хэргийг түр гүйцэтгэгч Ноён Миина Ом Пракаш, Маркетинг хариуцсан захирал Ч. Оргил нар тэргүүлэн оролцов.

Монгол улс дахь БНЭУ-ын ЭСЯ-тай хамтын ажиллагааны уулзалт хийлээ.

Талууд улс хоорондын мэдээллийн технологи болон өгөгдөл хадгалалт, нөөц дата төв болон Монгол улсад байгаа тус улсын компаниудтай хамтын ажиллагааг эхлүүлж, хөгжүүлэх талаар бие биеэ дэмжсэн нягт хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар ярилцав. Мөн Ноён Миина Ом Пракаш ирэх 2019 оны 2-р сард дэлхийд мэдээллийн технологи болон програм хангамжаараа тэгрүүлэгч улс болох Энэтхэг улсад зохион байгуулагдах олон улсын мэдээллийн технологийн компаниудын үзэсгэлэн, уулзалтад “Айтүүлс” ХК оролцохыг урилаа.

Хамтын ажиллагааны уулзалт нь талуудын харилцаа, цаашдын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн уулзалт чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай