Мэдээ мэдээлэл

Үндэсний үүлэн технологийн платформ “Үүлэнхүү” 1 нас хүрлээ

2020-09-25

Монголдоо анхдагч үндэсний үүлэн технологийн платформ Itools Cloud Service буюу “Үүлэнхүүгийн 1 насны төрсөн өдрийн” арга хэмжээ “Туушин зочид буудал”-д 2020.09.24 ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд банк санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөл болох нийт 240 гаруй зочид оролцлоо.

Б.Тамир /Айтүүлс ХК-н гүйцэтгэх захирал/

Технологийн эрч нэмэгдэхийн хирээр интернет, 5G, куантум компьютер, блокчэйн зэрэг шинэ технологиуд дээр суурилсан платформууд асар хурдтай хөгжиж зөвхөн бидний мэдэх бизнесийн зах зээлээс илүүтэйгээр бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг хүртэл өөрчилсөөр байна.

Яг л netflix-ээс кино үзэхэд тэдний сервер тоног төхөөрөмжид санаа чилээдэггүй шиг, google drive ашиглахдаа файл устчих болов уу гэж хэзээ ч санаа зовдоггүй шиг үүлэн технологи дээр суурилсан уг платформууд нь  ховорхон тасалдах, нийтэд хүртээмжтэй гэсэн хоёр үндсэн шинж чанарыг агуулж байдаг.

Тэгвэл эдгээр шинж чанар дээр суурилж Айтүүлс ХК болон Фибо клауд ХХК-ийн хамтран бүтээсэн үүлэн технологийн платформ буюу Үүлэн хүү 1 нас хүрч байна.

Г.Лхамсүрэн /Ай си ти групп ХК ТУЗ-н дарга/

Үндэсний Үүлэн технологид суурилсан систем нь санхүүгийн салбарынханд хамгийн түгээмэл шаардагддаг мэдээллийн аюулгүй байдлын PCI DSS стандартыг (Level-1) хангасан Айтүүлс ХК-ийн дата төв дээр байршиж давхардсан тоогоор Монгол Улсын иргэн бүр уг системийн үр шимийг хүртэж байна.

Бид өнгөрсөн 1 жилийн хугацаанд Үүлэн хүүгээр дамжуулан хөрөнгийн зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг брокер дилерийн компаниуд, банк бус санхүүгийн байгууллагууд, даатгалын олон компанийн системүүдийг 24/7 аюулгүй, тасалдалгүй ажиллуулж чадсан нь санхүүгийн салбарыг дижитал шилжилт хийхэд хүчтэй түлхэц боллоо.

А.Баттамир /Айтүүлс ХК-н ТУЗ-н дарга, Ай си ти групп ХК-н Технологи хариуцсан захирал/

Түүнчлэн эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 250 гаруй эмнэлгийн шинжилгээг бүрэн автоматжуулж шинжилгээний хариу, цаг захиалга зэргийг бүрэн шийдсэн eclinic.mn платформ нь өнөөдөр Үүлэнхүүгээс ажиллаж хүмүүсийн зардал чирэгдэл, цаг завыг хэмнэж байна.

Мөн энэ цар тахал, хорио цээрийн үед боловсролын салбарт 5 их сургууль, 20 гаруй дунд сургуулийн системүүдийг байршуулан тасалдалгүй ажиллуулж хүүхэд бүрд чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй, хоцрогдолгүй авах боломжийг олгоод байна.

П.Пүрэвбазар /Фибо клауд ХХК-н гүйцэтгэх захирал/

Үүнээс харвал систем, аппликешн хөгжүүлдэг байгууллагууд үнэтэй сервер, сүлжээ, хөргөлт, тог цахилгаан зэрэг дэд бүтцийн зардлаа 40-80%, сервер тоног төхөөрөмж хариуцаж ажиллах хүний нөөцийн зардлаа 30-50% бууруулах, физик дэд бүтцийн элэгдлийн зардлыг 0 төгрөг болгохоос гадна утасны дараа төлбөрт үйлчилгээтэй адил хэрэглэснээрээ үйлчилгээний төлбөрөө дараа төлөлтөөр төлөх боломжуудыг бүрдүүлж харилцагчиддаа үнэ цэнийг бий болгож ажиллаа. Байгууллагын айти инженерүүдийн хувьд өөрөө өөртөө үйлчлэх цахим сервер байршуулах үйлчилгээ нь системээ бүрэн хянах, нөөцлөх зэрэг ажлыг нь хөнгөлж байгаа бол байгууллагуудад дата төвийн өрөө бий болгох, их хэмжээний зардал гаргах, тогтмол арчилгаатай байлгах зэрэг олон урсгал зардал гарахаас сэргийлж цаг алдахгүй үндсэн бизнестээ илүү их цаг гаргаж бүтээгдэхүүн хөгжүүлэлтэндээ анхаарах хамгийн том давуу талыг олгож байна.

Ямарч улсад Үүлэн технологид суурилсан ЭКО систем бий болсноор тухайн улсад цахим засаглал хурдтай нэвтэрч, гарааны бизнесүүд асар хурдтай хөгждөг нь олон жишээгээр батлагдаад байна. Үүлэнхүү нь яалт ч үгүй Монголын клауд эко систем юм. Бидэнтэй хамт байгаа Үүлэнхүүгээр дамжуулж үйлчилгээгээ хэрэглэгчиддээ хүргэж байгаа нийт харилцагчиддаа талархал илэрхийлье.