Мэдээ мэдээлэл

Япон улсын зах зээлд клоудмайнинг үйлчилгээг экспортолж эхэллээ.

2018-06-18

“Айтүүлс” ХК-ний үндсэн үйлчилгээ болох клаудмайнинг буюу крипто валют олборлох үйлчилгээг Япон улсын мэдээллийн технологийн компани тэр дундаа блокчейн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг “Гинко Монгол” компанитай бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ бизнесийг эхлүүлэх, хамтран ажиллах талаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд “Айтүүлс” ХК Япон улсын зах зээлд клаудмайнинг үйлчилгээний системийг нийлүүлэх, крипто валют олборлох хүчин чадал (Hash power)-ийг эцсийн хэрэглэгч нарт нийлүүлэх, санал болгох ажлууд хийгдэх юм.

Япон улсын мэдээллийн технологийн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн явдал нь олон улсад өөрсдийн байр суурийг улам батжуулсан хэрэг боллоо.