Мэдээ мэдээлэл

Шилдэг технологи, шийдэл нэвтрүүлэгч Айтүүлс ХК

2019-10-01

Засгийн газрын тохируулагч агентлаг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр зохион байгуулдаг “ICT EXPO” нь 13 дахь жилдээ “Дижитал хөгжилд хамтдаа ” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Мэдээллийн технологийн шинэ шийдэл, бүтээгдэхүүнүүд танилцуулагддаг үзэсгэлэн арга хэмжээнд ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ, ШИЙДЭЛ нэвтрүүлэгч байгууллагаар АЙТҮҮЛС ХК тодорлоо. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Айтүүлс ХК нь  Монгол инженерүүдийн инноваци шингэсэн оюуны бүтээл болох  үндэсний хэмжээний анхны үүлэн технологид суурилсан “Itools Cloud Service” буюу ICS үйлчилгээгээ танилцуулж, нээсэн  нь салбарын мэргэжилтнүүдэд төдийгүй орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн 98 жилийн түүхэнд онцлох үйл явдал боллоо. Энэхүү бүтээгдэхүүн нь хэрэглэгчидэд энгийн ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, цаг зав хэмнэсэн, уян хатан тохируулгуудаас гадна санхүүгийн бодит хэмнэл үзүүлэх, хэрэглэснээрээ төлбөрөө төлөх бүрэн боломжтойгоороо давуу талтай юм. Та ICS үйлчилгээг туршиж үзэхийг хүсвэлЭНДдарна уу.

Үзэсгэлэнгийн үеэр  “АйСиТи групп” компанийн охин болон хамаарал бүхий компаниуд болох Айтүүлс ХК,  Фибо клауд ХХК, Дижитал Эксчэйнж Монголиа ХХК, Дата сайнс ХХК, Айдэйм ХХК зэрэг 14 компани өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан нь дотоодын болон гадаадын хэрэглэгчдийн анхаарлыг татаж байсан төдийгүй айти бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсныг илтгэж байлаа. Нийгэмд эерэг,  зөв өөрчлөлт авчирах дээрх компаниудын бүтээгдэхүүн нь Айтүүлсийн үүлэн технологид суурилсан дата төвд байршиж байгаа нь биднийг үндэсний хэмжээний дата төв болсныг илтгэж байна.

“Айсити групп” ХХК-ийн хөгжүүлсэн Монгол Улсын Газарзүйн мэдээллийн систем нь олон бүтээгдэхүүн дундаас яалт ч үгүй онцлох бүтээгдэхүүний нэг байлаа.

Тус бүтээгдэхүүн нь иргэдийн өмнө болон нийгэмд тулгамддаг маш олон асуудлыг шийдвэрлэх нэг гарц юм. Манай улсын хувьд гэр хорооллын хаяглалт, хотын нэгдсэн төлөвлөлт зэрэг нь төдийлөн сайн биш. Үүнээс болж гадаадын жуулчид гэлтгүй нийслэлчүүд ч өөрсдөө Улаанбаатар хотдоо төөрөх, түргэн тусламжийн болон онцгой байдлын машин зэрэг нь гамшиг болсон газар оройтож очих, кадастрын зураг зөрөх зэрэг асуудлууд өдөр тутам гардаг. Тэгвэл энэхүү шийдлийн тусламжтай яаралтай тусламж хэрэг болсон иргэн 103 дуудахад тухайн байгаа газрын хаяг байршлыг асуудалгүй шууд илрүүлэх боломжтой. Мөн нийслэлийн нарийвчилсан газарзүйн мэдээллийн системийн тусламжтай хот төлөвлөлтийг зөв зохион байгуулалттай хийх, замын түгжрэл үүсэж буй голомт хаана байршиж байна, замын тэмдэг тэмдэглэгээ хаана нэмж суурилуулах хэрэгтэй зэргийг харуулж чадах аж.

Монголын анхны блокчейнд суурилсан, хэрэглэгч хоорондын зээл олгох “Zeel” аппликейшнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Ухаалаг гар утсанд зориулсан уг онлайн зээлийн платформын тусламжтай иргэд 10 сая хүртэлх төгрөгийг 1-2 хувийн хүүтэйгээр барьцаагүй зээлэх болон зээлүүлэх боломжтой. Хамгийн сонирхолтой нь барьцаагүй онлайн зээл үзүүлэгч бусад аппликейшнүүдтэй харьцуулахад хүн-хүндээ зээл өгөх боломжтой гэдгээрээ онцлог юм. Үүний тулд хэрэглэгчид хоорондоо зөвхөн цахим гэрээ байгуулахад л хангалттай. Технологийн хувьд цахим гэрээ болон “Zeel” аппликейшн нь блокчейнд суурилсан учир хэрэглэгчийн хувийн мэдээлэлд нууцаар хандах, үзэх, цахим халдлагад өртөх зэрэг эрсдэлээс бүрэн хамгаалагдсан юм. Энэхүү бүтээгдэхүүн нь анх хөгжүүлэгдэхдээ банкны институц буюу гуравдагч талын оролцоогүйгээр хэрэглэгчдийнхээ мөнгөний хэрэгцээг онлайн зээлийн тусламжтай түргэн шийдвэрлэх болон ББСБ, мөнгө хүүлэгч зэрэг өндөр хүүтэй, нэг талдаа иргэдийг хохироодог зээлийн эх сурвалжуудаас илүү бага хүү, эрсдэлгүй байдлыг санал болгодог аж. Өөрөөр хэлбэл Монгол Улсын дийлэнхи иргэд тус онлайн зээлийн үйлчилгээ үзүүлэгч аппликейшны зээлийн эх үүсвэр болох боломжтой гэсэн үг юм.

Эцэст нь хэлэхэд дээрх бүх бүтээгдэхүүнүүдийг Айтүүлс ХК тасралтгүй найдвартай ажиллагаа, дэд бүтцээр ханган, Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.