Мэдээ мэдээлэл

Хөгжүүлэгч та бүхнийг урьж байна.

2018-06-12

“Айтүүлс” ХК-аас цаашид улирал бүр мэдээлэл технологийн “I EVENT” уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Уг эвентийн гол зорилго нь: Мэдээллийн технологитой холбоотой сэдвийн хүрээнд сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, технологийн шийдэл, ирээдүйн хөгжил, өөрсдийн туршлагын талаар мэргэжлийн экспертүүд болон вэб хөгжүүлэгч залуус санал бодлоо чөлөөтэй хуваалцан, танилцах боломжийг олгох юм.

Энэ удаагийн анхны I EVENT-ийн хүрээнд Блокчейн технологийн тухай ойлголт, ашиглалт, түүний үр өгөөжийн талаар нээлттэй чуулах болно.

Илтгэгчид:

А. БАТТАМИР – “АЙТҮҮЛС” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА, “АЙ СИ ТИ ГРУПП” ХХК-ИЙН ТЕХНОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Сэдэв: Бид бүгдийн өдөр тутмын амьдралд маш хурдацтайгаар өргөн хүрээнд нэвтэрч буй технологи болох Блокчейн

технологийн талаар болон онолын мэдэгдэхүүний талаар хуваалцах болно.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ – “ДАТАСАЙНС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Сэдэв: Блокчейн технологи яагаад хэрэгтэй болох технологийн өнөөгийн хэрэгцээ, хэрэглээний талаар ярилцах болно.

Хэзээ: 2018/06/14 , 18:30 – 20:30 цаг

Хаана: Мэдээлэл технологийн үндэсний парк 302 тоот

Бүртгэлийн линк: https://bit.ly/2JqR2KP