Мэдээ мэдээлэл

Хүний нөөцийн менежментийн улсын Х-р олимпиад болж өндөрлөлөө.

2018-05-07

Монголын хүний нөөцийн менежментийн улсын олимпиад нь бизнес менежмент, эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын дунд жил бүр зохион байгуулагддаг. Энэ жил “Дижитал зуунд – HR” уриатайгаар СЭЗИСургууль дээр 5-р сарын 4-5 өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.

Олимпиадын зорилго нь Монголын оюутан залуусын мэдлэг чадварыг сорьж хөгжүүлэх замаар мэргэжлийн төвшинг нь дээшлүүлж, улс эх орныхоо шилдэг ажиллах хүчнийг бэлтгэх явдал юм.

Олимпиадад МУИС-БС, СЭЗИС, ХААИС-ЭЗБС, УБИС, ХИС, МҮИС зэрэг сургуулиудад суралцаж буй 3 оюутнаас бүрдсэн 2 хүртэл баг оролцсон юм. Айтүүлс ХК нь олимпиадыг зохион байгуулагч СЭЗИС-тай хамтран ажиллаа.