Мэдээ мэдээлэл

Хэрхэн хүчирхэг нууц үг үүсгэх вэ?

2018-06-20

Нууц үгийг эрт дээр үеэс л нууц мэдээлэл хадгалах, үнэт эрдэнэс хамгаалахад, нууц хаалга нээх зэрэгт хэрэглэж ирсэн. Одоо цагт ч адилхан бид бүгд хэрэгтэй мэдээлэл, аккаунт зэргээ нууц үг хийн хамгаалдаг. Тэгвэл та бүхэнд нууц үгийн талаар мэдэхэд шаардлагатай болон сонирхолтой баримтыг хүргэж байна.

Одоогийн нууц үгийн үүсэл:

Хэзээ хамгийн анх компьютерийн нууц үг үүсэн юм бол оо? Та таах гээд үз дээ тэр үед монгол улсад маань болж байсан үйл явдлууд гэвэл одоогийн төрийн далбааны анхны хувилбар батлагдаж байв мөн монгол улс анх удаа НҮБ-т гишүүнээр элсэж байв. Та 1960аад он гэж таасан бол зөв таасан байна. 1960-аад оны эхэн үед MIT-ийн CTSS компьютер болон IBM-ийн Sabre систем нар анхны нууц үг шаарддаг компьютер байсан юм.

(CTSS – анхны multi-tasking үйлдлийн системийн нэг)

(Sabre system – аяллын тасалбар захиалах систем)

Сонирхолтой баримт:

2013 онд Adobe-д халдлага болж 3 сая хэрэглэгчийн нууц үг алдагдсан тохиолдол гарсан юм. Одоо энэ тоо өссөөр 152 сая болсон. Гэхдээ хэдэн аккаунт хакердуулсан нь гол биш тухайн хакердуулсан хэрэглэгчид ямар нууц үг хэрэглэж байсан нь гол байсан юм. Тэгвэл тухайн хэрэглэгчдийн хэрэглэж байсан хамгийн муу нууц үгүүдээс сонирхуулъя:

123456 – 2’000’000 орчим хэрэглэгч ашиглаж байсан нууц үг
123456789 – 446’162 хэрэглэгч ашиглаж байсан нууц үг
password – 345’843 хэрэглэгч ашиглаж байсан нууц үг
adobe123 – 211659 хэрэглэгч ашиглаж байсан нууц үг
12345678 – 201580 хэрэглэгч ашиглаж байсан нууц үг

Харин 2014 онд АНУ-ын иргэдийн дунд явуулсан судалгаагаар нэг хүн дундажаар доод тал нь 6 нууц үгийг ямар нэгэн төхөөрөмж, аккаунт руугаа нэвтрэхэд ашигладаг болох нь батлагджээ. Харин та Норвегт амьдардаг бол дунджаар 25 нууц үг ашиглах шаардлагтай нүүр тулгарна. 17-г нь хувийн зориулалтаар, 8-ыг нь ажлын зориулалтаар.

Тэгвэл таны нууц үг ямар шаардлагыг хангасан байх хэрэгтэй вэ?

Нэгэн компанид IT аудит ороход нууц үг нь “MickeyMinniePlutoHueyLouieDeweyDonaldGoofySacramento” гэсэн байсан. Ажилтнаас яагаад ийм нууц үг хйиснийг асуухад олон оронтой том жижиг үсэгтэй л гэсэн байсан шүү дээ гэж хариулсан байдаг. Нууц үг тааж орох зарим hacking программууд нь 1 секундэд 350 тэрбум үг таах хүчин чадалтай байдаг учир таны нууц үг зөвхөн олон тэмдэгттэй байгаад нэмэргүй. Таны нууц үг хакердуулахгүй байхын тулд 13-аас дээш оронтой, том жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт орсон байх ёстой.

Зөвхөн нууц үгээс болж хакердуулж байгаа баримтууд:

Нэг өдөрт 600’000 facebook аккаунтууд муу нууц үг хийснээс болж хакердуулдаг
Төлбөртэй top100 iOS app-уудын 92% нь нууц үгээ хакердуулж байсан
Хүмүүсийн 75% бүх аккаунтынхаа нууц үгийг ижилхэн хийдэг
АНУ иргэдийн 75% нь ямар нэг аккаунтын нууц үгээ алдсанаас болж онлайн гэмт хэргийн хамсаатан болсон байдаг
Сонирхолтой баримт: Хүмүүсийн нийтлэг ашигладаг 10 нууц үг

  • Тэжээвэр амьтны нэр
  • Тэмдэглэлт өдөр (сургууль төгссөн он, хуримын ой г.м)
  • Хамаатан садан ойр дотны хүмүүсийн төрсөн өдөр
  • Хүүхдийн болон гэр бүлийн гишүүдийн нэр
  • Өөрийн болон бусдын утасны дугаар
  • Төрсөн газар
  • Дуртай баяр
  • Дуртай хөлбөмбөгийн баг
  • Одоогийн хайртай хүний нэр
  • “password” гэсэн үгүүд ордог байна.
  • Мөн та нууц үгээ хэн нэгэнтэй хуваалцах шаардлагагүй

Та нууц үгээ хэн нэгэнд хэлж хуваалцсан тохиолдолд цааш өөр хүнд ч задрах аюултай.

20-оос доош насны хүүхдүүдийн 30% нь нууц үгээ найз нөхөд болон эцэг эхтэйгээ хуваалцсан байдаг
National Security Agency-гээс явуулсан судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 48% нь нууц үгээ өөр хэн нэгэнд задалсан байсан. Мөн тухайн судалгаагаар ихэнх эмэгтэйчүүд нууц үгээ өөрийн найз залуу болон нөхөртөө хуваалцсан байдаг аж