Мэдээ мэдээлэл

Хувьцаа эзэмшигчдын хурлын материал 2018.04.30

2018-04-16

“Айтүүлс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-49, Мэдээллийн технологийн үндэсний паркын хурлын танхимд болох тул Хувьцаа эзэмшигчид та бүхнийг урьж байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр нь: 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

1. Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах

2. Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах

3. Компанийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Хувьцаа эзэмшигчид хурлын материал, гарах шийдвэрийн төслүүд болон холбогдох баримт бичигтэй 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд өөрийн үйлчилгээ авч буй үнэт цаасны компаниар болон УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жуулчны гудамж 32, Матрикс төв, 2-р давхар, 204 тоотод /Занабазарын музейн урд, Төрийн банктай байр, банкны хажуугийн хаалгаар орно/ мөн “Айтүүлс” ХК-ийн оффиссд буюу Мэдээллийн технологийн үндэсний паркын 103 тоотод ирж танилцах боломжтой.