Мэдээ мэдээлэл

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

2022-03-03

“АЙТҮҮЛС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Айтүүлс” ХК-ийн (цаашид “Компани” гэх)-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид “Ээлжит хурал” гэх) нь 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 00 минутад компанийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан, цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул хувьцаа эзэмшигчид та https://www.facebook.com/itools.mn хаягаар хандаж, хуралд оролцоно уу.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц болон санал хураалтыг www.uulzalt.mn веб хуудсаар явуулна.

Ээлжит хурлаар хэлэлцэх асуудал:

  1. 2021 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан танилцуулах.
  2. Компанийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах.
  3. Компанийн 2021 оны үйл ажиллагааны  болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах.
  4. Компанийн ногдол ашиг хуваарилах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах.
  5. ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, сонгон томилох.
  6. Компанийн ТУЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны төсөв батлуулах.
  7. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр (“Бүртгэлийн өдөр”) байна.

Саналын хуудсаар саналаа өгөх хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 15 цаг 00 минут байна.

Ээлжит хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00- 17:00 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Реженси ресиденс, 203 тоот

И-мэйл хаяг: secretary@itools.mn

Утас: 75755585, 99059722