Мэдээ мэдээлэл

Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар

2019-04-10

“Айтүүлс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 15:00 цагт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-49 Мэдээллийн технологийн үндэсний паркийн хурлын танхимд болох тул Хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр нь: 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр байна.

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  • Компанийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах
  • Компанийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулах
  • Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах
  • ТУЗ-ийн гишүүд сонгох, төсвийг батлах
  • “Синэт” ХХК-ийн хувьцааг худалдан авах тухай

Хувьцаа эзэмшигчид хурлын материал, гарах шийдвэрийн төслүүд болон холбогдох баримт бичигтэй хамааралтай асуудлаар 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд өөрийн үйлчилгээ авч буй үнэт цаасны компаниуд болон “Айтүүлс” ХК-ийн төв байранд буюу Мэдээллийн технологийн үндэсний паркийн 103 тоотод ирж танилцах боломжтой.