Мэдээ мэдээлэл

Хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурлын тэмдэглэл

2018-02-06

Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2018 оны 01 сарын 08-ны өдөр “Айтүүлс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурал Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн хурлын 211 тоот танхимд 15:00 цагаас 18:00 цагийн хооронд 3 цагийн турш болж өндөрлөлөө.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд 2017 оны 12 сарын 14-ний өдрийн байдлаар “Айтүүлс” ХК-ийн гаргасан хувьцаа ( ITLS ) –г эзэмшиж буй нийт 36 хувьцаа эзэмшигч, 12 ажиглагч оролцож, хурал хүчин төгөлдөр боллоо. Ай Си Ти груп” ХХК нь Айтүүлс ХК-ийн 61.14%-ийг эзэмшдэг ба үүнээс гадна 21.064.144 ширхэг хувьцаатай 1 хувьцаа эзэмшигч, 753.980 ширхэг хувьцаатай 35 эзэмшигч буюу хурал 63.3%-ийн ирцтэйгээр болсон.

Хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурал нь дараах хөтөлбөрийн дагуу явагдлаа.

1. Хурлын ирц бүртгэл

2. Хурлын ирцийн мэдээлэл

3. Хурлын дарга хурлыг нээж, хурлаар хэлэлцэх асуудлууд болон хурлын дэгийн танилцуулга

4. “Айтүүлс” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны тухай танилцуулга

5. ТУЗ-ийн нэр дэвшигчдийн танилцуулга

6. Компанийн шинэчилсэн дүрмийн төслийн танилцуулга

7. Асуулт, хариулт

8. Санал хураалт

9. Хурлын завсарлага – үдийн цайны засварлага ( санал тооллого )

10. Санал хураалтын дүн танилцуулга

11. Хурлаас гарсан тогтоолын төслийн танилцуулга

12. Хурлын хаалт ( Хурлын дарга А. Баттамир )

Хөтөлбөрийн хүрээнд “Айтүүлс” ХК-ийн анхдугаар хурлаар хэлэлцэн, баталсан асуудлууд:

  • “Айтүүлс” ХК-ийн дүрмийн шинэчлэсэн найруулгыг батлах
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох
  • Анхдагч зах зээлийн арилжааны танилцуулга

Хурлаас гарсан шийдвэр:

  • Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг нийт хуралд оролцогчдийн 100% саналаар хэлэлцэн, батлав.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн 5 гишүүн, хараат бус 4 гишүүдийг хэлэлцэн, батласан. “Айтүүлс” ХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүнд нэр дэвшигчдээс дараах хүмүүсийг сонгов. Үүнд:

 1. Адилбишийн Баттамир

 2. Идэрмөнхийн Алтантулга

 3. Гантулгын Хатанболд

 4. Баярмагнайн Эрдэнэжаргал

 5. Нанжидын Улаанхүү

ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчдээс дараах хүмүүсийг сонгов. Үүнд:

1. Зэсэмийн Мягмарсүрэн

2. Даваасүрэнгийн Даваа

3. Лхагвын Тэмүүлэн

4. Энхтуяагийн Наранмөнх