Мэдээ мэдээлэл

Төслүүдийн явц, барилгын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

2018-05-16

Манай компанийн хэрэгжүүлж буй томоохон төслүүд болох Модуляр дата төв болон Блокчэйн технологид суурилсан Клоуд майнинг фармийн Дархан хот дахь барилгын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай өнгөрсөн өдрүүдэд танилцлаа. Монгол улсдаа анхдагч газар зүйн нөөц Модуляр дата төв болон Блокчэйн технологид суурилсан клоуд майнинг фарм нь энэ жилийн III-р улиралд ашиглалтад орох юм.

Үүний хүрээнд манай компани нь блокчэйн технологид суурилсан клоуд майнинг фармийн үйлчилгээг гадаад зах зээлд экспортлон гаргаж, Япон улсын Мэдээллийн технологийн тэргүүлэх компани болох UNIMEDIA групп компанитай хамтран ажиллаж байна.

Монгол улсын мэдээллийн технологийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлын төлөө ажиллаж буй бидний ажлыг дэмжиж итгэл үзүүлсэн нийт хувьцаа эзэмшигчид болон харилцагч байгууллага та бүхний итгэлийг алдалгүй улам бүр хичээн ажиллах болно.