Мэдээ мэдээлэл

ТУЗ-ийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар

2020-04-08

АЙТҮҮЛС ХК -ИЙН  ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС

ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Монгол улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 81.2, дахь заалтуудыг үндэслэн “Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

  1. Тавигдах шаардлага:
    • Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай, бизнесийн удирдлага, мэдээллийн технологи, эдийн засаг, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй байх;
    • Сүүлийн 3 жилийн хугацаанд “Айтүүлс” ХК-д эрх бүхий албан тушаал хашаагүй байх, үүсгэн байгуулагч нартай хамтран ажиллаагүй байх, мөн өрсөлдөгч компанид ажилдаггүй байх;
    • Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, болон ихээхэн хувьцаа эзэмшигчид/ ашиг сонирхолыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой биш, тэдэнтэй садан төрлийн холбоогүй байх;
    • Төрийн үйлчилгээнийхээс бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
    • Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байх.
  1. Бүрдүүлэх материал:
    • Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт
    • Төрийн албан хаагчийн анкет бөглөж ирүүлэх
    • Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгуулагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл/
    • Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар
    • Боловсролын диплом, сургалт семинарын олгосон сертификатын хуулбар
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • Компанийн засаглалын сургалтын гэрчилгээний хуулбар
    • Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай гараар бичсэн баталгаа
  2. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:
  • Улаанбаатар хот, СБДүүрэг, 8-р хороо, Бага тойруу-49, Мэдээлэлийн технологийн үндэсний парк, 103 тоот, 99059722 дугаараар холбогдох.
  • Мөн secretary@tuz.itools.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

Материал хүлээн авах хугацаа:

2020.04.22-ны өдрийн 18.00 цаг хүртэл