Мэдээ мэдээлэл

Та хамгийн үнэтэй домэйн нэрний эзэн

2018-08-06

Тоглоомын дүрэм маш энгийн зөвхөн түрүүлж бүртгүүлж, төлбөрөө төлсөн нь эзэмших эрхтэй байдаг үйлчилгээ юм.

Apple компани ICLOUD үйлчилгээний илэрхийлэл болсон icloud.com домэйн нэрийг 4,5 сая ам доллараар худалдан авч байсан.

Домэйн нэрийн ойлголт мэдэгдэхүүн

Энэ үг нь эзэмшил газар гэсэн франц үгнээс гаралтай. Тэгвэл мэдээллийн технологийн өнөө үед домэйн гэж юу вэ? Энэ бол таны веб сайтруу хандах хаяг юм. Өөрөөр хэлбэл та компьютерээсээ www.itools.mn гэж хандахад манай веб сайт танд харагдах болно. Энэ нь яг л та залгах гэж буй хүнийхээ утасны дугаарыг утсан дээрээ оруулаад залгаж байгаатай адилхан. Бас нэг ижилхэн зүйл нь домэйн нь яг утасны дугаартай адилаар дахин давтагдашгүй тоонууд руу чиглүүлэгдсэн байдаг. Үүнийг IP хаяг гэж нэрлэнэ. Та 43.231.112.34 гэсэн хаяг руу веб хөтчөөрөө хандахад манай танилцуулга сайт гарч ирэх болно.

Гэхдээ та боддоо энэ тоонуудыг цээжлэх хэцүү биз дээ? Тэгвэл домэйн нэрийн систем нь танд энэ тоонуудыг үг болгон хувиргаж цээжлэхэд амархан болгож өгдөг юм. Үүнийг домэйн нэр гэж нэрлэдэг.

Танд мэдэх ёстой бас нэг зүйл бий. Мэдээж та анзаарсан байх домэйн нэр нь itools.mn гэсэн 2 хэсгээс бүрдсэн байгааг. Тэгвэл:

  •  .mn гэдэг нь ccTLD (country code Top-Level Domain) буюу тухайн улсын кодыг илтгэдэг. (АНУ – .us, ОХУ – .ru, Япон .jp гэх мэт)
  • Харин нь .org .com .net зэргийг gTLD (generic Top-Level Domain) гэж нэрлэнэ. Энэ таны сайт ямар зориулалтаар хэрэглэгдэж байгааг илтгэнэ.
  • Тэгвэл itools гэсэн хэсэг нь Second-Level Domain юм. Мэдээж энэ бол таны өөрийн хүссэн домэйн нэр юм.

Тэгвэл сабдомэйн гэж юу вэ? Үүнийг жишээ авч тайлбарлая.

Та нэг компанийн захирал гэж бодъё. Таны компани company.com гэсэн домэйн нэр ашигладаг. Гэтэл таны компани олон салбартай эсвэл олон хэлтэстэй. Тухайн салбар, хэлтэс бүр тань домэйн хаягтай байх ёстой бол үндсэн домэйн дотроо салбарлаж salbar1.company.com гэсэн сабдомэйнийг үүсгэн ашиглах боломжтой.

Домэйн нэрийн хувьсгал

Та магадгүй 3-4 жилийн өмнө зөвхөн .com, .net, .org зэргээр домэйн нэрийг төсөөлдөг байсан бол одоо албан байгууллага бүр өөрсдийн салбар, үйл ажиллагааны чиглэлээс хамаарч .vip, .asia, .me, .biz, .news гэх мэт олон төрлийн домэйн нэрийн өргөтгөлийг харах болсон билээ. Энэ нь таны бизнесийг бусдаас ялгаж домэйн нэрийг сонсоход ямар үйл ажиллагаа эрхэлдэг болох нь ойлгомжтой тодорхой байх нь олон давуу талуудыг авчрахаас гадна таны харилцагч болон хэрэглэгч нар танай байгууллагын домэйн нэрийг хурдан тогтоох мартахгүй байх ихээхэн үр ашигтай билээ.

Та бүхэнд салбар бүрийн онцлогт тохирсон домэйн нэрийн өргөтгөлийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

.MN домэйн нэр нь Монгол улсын интернетийн кодын дээд түвшний ccTLD буюу (Country code Top Level Domain) домэйн нэр юм. Монгол улсын хувьд .MN домэйн нэрийг 1996 оноос эхлэн ICANN олон улсын интернет хаягжилтын байгууллагын зохицуулдаг дүрэм журмын дагуу .MN өргөтгөлтэй домэйн нэр авах, бүртгэх үйлчилгээг авч байсан бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын 18-нд домэйн нэрийн системийн аюулгүй байдлын өргөтгөлд бүртгэгдэн баталгаажсан юм.

.SHOP домэйн нэр нь 1999 оноос эхлэн худалдаанд гаргах, бүртгүүлэх оролдлогууд хийгдэж байсан ч зөвшөөрөгдөхгүй байсаар 2012 оны 5 сард Google, Amazon, Famous Four Media гэх зэрэг томоохон 9 компаниас хүсэлт ирсний дагуу .SHOP домэйнийг худалдаанд гаргах асуудлыг хэлэлцэж 2016 оны 11 сард TLD-д бүртгэн худалдаанд гаргажээ.

.VIP домэйн нь олон улсын брэнд, онцгой клуб, гишүүд, үнэнч хэрэглэгчийн хөтөлбөрүүдэд зориулагдсан дээд төвшний домэйн нэр төдийгүй .VIP домайн нэр нь 2014 оны 9 сард TLDH (Top Level Domain Holdings) домэйн нэрээр бүртгэгдэн худалдаанд гарсан юм. Та бусдаас илүү содон онцгой, тусгай үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгодог бол, таны бизнес бусдаас хүчирхэг гэдгийг илтгэхийг хүсэж байгаа бол .VIP домэйн нэр таны хамгийн зөв сонголт юм.

.COM нь интернет дэх домэйн нэрний системийн дээд түвшний буюу TLD ( Top Level Domain) домэйн нэрүүдийн нэг ба commercial буюу худалдаа, арилжаа гэсэн үгний товчлол юм. Анх зөвхөн арилжааны байгууллагуудад зориулагдан худалдаалагдаж байсан бол өнөөдөр өргөн хүрээг хамран домэйн нэрийн илэрхийлэл болон ашиглагдаж байна.

Та өөрийн хүссэн өргөтгөл бүхий домэйн нэрээ зөвхөн манай сайтын https://secure.itools.mn/cart.php?a=add&domain=register хэсэгт хандан захиалан авах боломжтой. Хэрэв таны сонирхож буй домэйн нэр байхгүй бол танд санал болгож буй төсөөтэй нэрнүүдээс сонгох аль эсвэл домэйн нэрийн өргөтгөлөө солин хайж өөрийн хүссэн домэйнээ хайж олоорой.