Мэдээ мэдээлэл

Та заавал веб сайттай байх 8 шалтгаан

2020-02-04

Дижитал эринд хэрэглэгчийн зан төлөв нь цаг хугацааны явцад техник технологид дасан зохицохын тулд өөрчлөгдсөөр байна.

Баримт: 1900-аад онд хүмүүс бүтээгдэхүүн, үйлчилгээ болоод өөрт шаардлагатай бусдыг хайж олохын тулд утасны лавлагаа гэх зүйлийг ашиглан эхэлсэн. Үүний тусламжтайгаар бизнес эрхлэгчид зар сурталчилгаагаа маш ухаалагаар ашиглах болжээ. 1930-аад онд “Шар хуудас” дээрх зар сурталчилгаа нь ихэнхи бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны стандартад нийцсэн, маркетингийн нэг гарц нь байсан бөгөөд АНУ-ын ихэнхи өрхүүд энэ лавлахыг өдөр бүр ашигладаг байсан юм. Үүний дараагаар дэлхий даяараа дижитал эринд шилжин өргөн цар хүрээтэйгээр веб сайт гэх зүйлийг ашиглан, өөрийн компанийн арилжааны болон үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж ирлээ. Энэ нь илүү олон хэрэглэгчид номын хуудас эргүүлэхээс илүү хурдан, илүү үр дүнтэй хайлт хийх боломжийг бүрдүүлж, хэрэглэгчийн зан төлөв ч мөн адил хэвлэмэл лавлах санг ашиглалтаас гаргасан юм. 2011 он гэхэд Америкчуудын 70 хувь нь хэвлэмэл лавлах номын хэрэглэнээс татгалзаж, хэрэглэгчдийн 59-ээс дээш хувь нь онлайн хайлтын систем ашиглаж байжээ. Үүний мөн адил 2019 оны судалгаагаар онлайн хайлт хийсэн хэрэглэгчдийн тоо 97 хувь болж өссөн байна.

ШАЛТГААН # 1: Хэрэглэгчтэй холбогдох боломж

Дижитал эринд веб сайт бол таны номер нэг маркетингийн хөрөнгө юм.

Америкчууд долоо хоногт дунджаар 23.6 цагийг онлайн орчинд өнгөрөөдөг бөгөөд өдөрт таван хүртэлх цагыг нь хөдөлгөөнт төхөөрөмж дээрээ ашигладаг байна. Мөн хүмүүс ямар нэгэн байгууллагын хэрэглэгч болохоосоо өмнө тухайн байгууллага (компани)-ийн веб сайттай танилцаж, тухайн бизнест нь итгэх итгэлийг олж авдаг байна.

ШАЛТГААН # 2: Хүмүүс таныг онлайнаар хайж байна …

Нийт хэрэглэгчдийн 97% нь өөрт хэрэгтэй, шаардлагатай байгаа зүйлээ онлайнаар хайдаг.

Олон компаниуд хайлтын системийн оновчлол (SEO)-ыг хийж, веб сайтдаа хөрөнгө оруулалт хийх нэг шалтгаан бий. Нийт хэрэглэгчдийн 97% нь бизнесийн үйл ажиллагааг онлайнаар хайдаг бөгөөд хайлтын дээгүүр илэрц нь хайлтын системийн оновчлолоос 93% нь хамаардаг байна. Өдөрт Google дээр 3,5 тэрбум хайлт хийгддэг бөгөөд яг энэ мөчид таны санал болгож буй үйлчилгээг ч мөн хайж байгаа. Таны гарт маш том боломж бий.

ШАЛТГААН # 3: Веб сайт нь таныг хэрэглэгчтэй холбох ГҮҮР

Хэрэглэгчид онайнаар бизнес эрхлэгчдийг олж судлан, хамтран ажилсаар байна.

АНУ-ын “Дижитал хэрэглэгчдийн судалгаа”-нд дурдсанаар хэрэглэгчдийн 63% нь тухайн компанийг үйл ажиллагааны чиглэлээр нь веб сайтаар дамжуулан холбогдож, бизнесийн хамтын ажиллагаагаа эхэлдэг байна. Үүнийг та онлайн дахь хайлтын системтэй хослуулан ашигласнаар таны бизнест эерэг үр дагаварыг авчрах болно. Мөн өөр нэгэн судалгаагаар хэрэглэгчид худалдан авалт хийх шийдвэрийг гаргахын өмнө дунджаар гурван эх сурвалжийг ашигладаг бөгөөд веб сайт нь таныг, таны бизнесийг хэрэглэгчтэй холбох томоохон гарц, гүүр юм.

ШАЛТГААН # 4: Худалдаа наймаа, аж үйлдвэрлэл зэрэг бизнесээс бизнес руу чиглэсэн үйл ажиллагаанд веб сайтын контент маш чухал

Бизнесээс бизнес руу чиглэсэн үйл ажиллагаатай компанийн худалдан авагчдын 75% нь веб сайтын агуулга нь худалдан авах шийдвэрт ихээхэн нөлөөлдөг гэж мэдэгдсэн бол 62% нь веб сайтын контент дээр тулгуурлан шууд худалдан авах сонголтыг хийдэг байна.

Бизнесээс бизнест чиглэсэн үйл ажиллагаатай компанийн дундаж худалдан авагч веб сайттай танилцаж, харилцахаас өмнө дунджаар 12 хайлт хийдэг бөгөөд тэд борлуулалтын төлөөлөгчтэй ярихаасаа өмнө худалдан авалтын 57%-ийг хийсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй бизнесээс бизнест чиглэсэн үйл ажиллагаатай компанийн хэрэглэгчдийн тал хувь нь веб сайтыг хэрэгцээтэй суваг гэж үздэг бөгөөд гуравны нэгээс илүү хувь нь веб сайт нь хамгийн их хэрэгцээтэй суваг болно гэж үзэж байна.

ТА ОФФИСГҮЙ БАЙЖ БОЛНО, ХАРИН ВЕБ САЙТГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

ШАЛТГААН # 5: Веб сайтын дизайн нь компанийн нэр хүндийн илэрхийлэл.

Веб сайтгүй байх нь хэрэглэгчид танд итгэх итгэлийг бага болгодог. Нийт хэрэглэгчдийн 75% нь веб сайтын дизайнд тулгуурлан таны бизнес болон компанид дүгнэлт хийдэг байна. Хүмүүс өөрсдийн итгэдэг компанитай хамтран бизнес эрхлэх нь гарцаагүй бөгөөд веб сайт нь тэднийг илтгэх итгэмжлэл, шагнал авахаар очдог газар юм.

Веб сайт нь зочиддоо маш өндөр сэтгэгдэл үлдээж, тухайн компанийн нүүр царайг илтгэдэг учраас энэ нь маш чухал асуудал юм.

ШАЛТГААН # 6: Хүссэн хариултыг нь богионо хугацаанд өгөх хэрэгтэй.

Хүмүүс ямар нэг зүйлийг мэдэхийг хүсч, ямар нэг зүйл хийхийг хүсч байвал таны веб сайтаар зочилдог. Мөн тэр даруйдаа өндөр сэтгэл ханамжийг таны веб сайтаас хүлээх болно.

Веб сайтад зочилсон хүмүүс дараах асуултуудад маш богино хугацаанд хариулт авахыг хүсдэг.

  1. Чи хэн бэ?
  2. Та юу хийдэг / санал болгодог вэ?
  3. Би тантай хэрхэн холбоо барих вэ?

ШАЛТГААН # 7: Таныг салбартаа тэргүүлэгч байр суурь эзэлэхэд тань туслана

Вэб сайттай болох нь таны бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ болоод нэр хүнд зэрэгт шууд нөлөөлдөг бөгөөд хэрэглэгчидэд өөрийгөө таниулж, ажиллаж буй салбартаа тэргүүлэгч болох боломжийг маш хурдацтайгаар ахиулж өгдөг.

ШАЛТГААН # 8: Social media таныг бүрэн илэрхийлж чадахгүй.

Фэйсбүүк хуудастай байсан ч танд вэбсайт хэрэгтэй.

Яагаад гэж үү? Дэлхий дээрх томоохон платформуудыг ашиглан өөрийн бизнес орчинг үүсгэх боломжтой хэдий ч тэдгээрийн хувьсан өөрчлөгдөж буй алгоритмын шинэчлэлт нь бизнес эрхлэгчдэд хэрэглэгчидтэйгээ холбогдоход улам хүндрэлтэй болж байна.

Фэйсбүүкийн хамгийн сүүлийн алгоритмын шинэчлэлтээс хойшхи долоо хоногийн дараа органик хэмжээ нь өмнөхөөсөө буурсан үзүүлэлттэй байжээ. Мөн хүмүүс платформ дээр 2018 онтой харьцуулахад 50 сая цагаар цөөн хугацаа зарцуулсан байна.

Эцэст нь та өөрийн бизнесийг бусдад таниулж, өөрийн хамтран ажиллагсад, хэрэглэгчидтэйгээ холбогдохыг хүсч байвал та заавал веб сайттай болох хэрэгтэй.

Веб сайт нь 2 үндсэн үйлчилгээнээс бүрдэн ажиллах бөгөөд тус үйлчилгээний талаарх мэдээллийг эндээс хүлээн авна уу.

Read More