Мэдээ мэдээлэл

Монголын хувьцаат компаниудын холбоонд нэгдлээ.

2018-05-17

“Айтүүлс” ХК нь Монголын Хувьцаат Компаниудын Холбооны үндсэн гишүүнээр элсэж гишүүнчлэлийн гэрчилгээг хүлээн авлаа. Монголын Хувьцаат Компаниудын Холбоо нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй, үнэт цаас нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компаниудын сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Холбоонд нэгдсэнээр нийгмийн сайн сайхны төлөөх шинэ санал санаачлага, төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд хамтран ажиллахаас гадна Монголын хувьцаат компаниудын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд сайжран ажиллах юм. Мөн түүнчлэн хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын хоорондын ойлголцлыг сайжруулах, гадаад дотоодын байгууллагуудтай хамтран гишүүдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх олон талт ажилд гар бие оролцон ажиллахаар боллоо.