Мэдээ мэдээлэл

Захиргаа, хүний нөөц, бичиг хэргийн ажилтан

2017-12-14

Захиргаа, хүний нөөц, бичиг хэргийн ажилтан

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

Захиргаа:

– Үйл ажиллагааны журам боловсруулах, журмын хяналт хийх
– Компанийн нэмэлт арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлуудыг зохион байгуулах
– Гэрээний төсөл боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих
– Оффис, ажиллах орчныг сайжруулах, хянах

Хүний нөөц:

– Хүний нөөцийн ажлын хүрээнд хийгдэх ажлууд
– Сургалт, хөтөлбөрийн үйл ажиллагааг зохион байгуулах

Бичиг хэрэг:

– Албан хэрэг хөтлөлтийн стандарт, журмын дагуу албан хэрэг, бичиг баримтыг хөтлөх, хяналт тавих
– Архивын стандарт, журмын дагуу бичиг баримт архивлах, хадгалах, архивын үйл ажиллагаа явуулах
– ТУЗ-ын нарийн бичиг

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Хүний нөөц, хууль эрх зүй, менежементийн чиглэлээр суралцсан бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зохион байгуулах, удирдах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Ажлын байрны сахилга хариуцлага, дэг журмыг чанд мөрддөг.
  • Багаар хамтран ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд болон интернэт орчинд чөлөөтэй ашигладаг байх
  • Монгол хэлний зөв бичгийн болон найруулга зүйн өндөр мэдлэгтэй байх
  • Албан бичиг боловсруулах чадвартай
  • Ажлын цагаар өөрийгөө дайчлаж ажиллах чадамжтай байх
  • Шинийг санаачлагч, ажлын төлөөх зүтгэлтэй байх
  • Ажлын байранд өсөж дэвжих тэмүүлэлтэй байх
  • Урт хугацаанд ажиллах төлөвлөгөөтэй, гэр бүл, амьдралын тогтсон хэв маягтай байх
  • Олон нийт, нийгмийн шинж чанартай ажилд оролцдог, манлайлдаг байх
  • Хүлээцтэй, асуудлыг шийддэг байх
  • Компанийн засаглалын эрхийн сургалтанд хамрагдсан сертификаттай байх
  • Эмэгтэй

Нэмэлт мэдээлэл
Манай байгууллага нь групп компанийн хэлбэрээр ажилладаг ба салбар компанийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу олон арга хэмжээ, хөнгөлөлт, аяны ажлуудыг зохион байгуулж ажилчдаа дэмжих бодлого явуулдаг.

Бизнетворкын анкет нь мэдээллийг бүрэн өгч чаддаггүй тул та энэ ажлыг байранд орохыг хүсвэл манай ажлын анкетыг бөглөн илгээх (info@itools.mn), биеэр ирж анкет бөглөвөл илүү үр дүнтэй болохыг санаалъя.

Та анкет бөглөхдөө: ХН анкет

– 1 хувь цээж зураг
– Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
– Иргэний үнэмлэхний хуулбар зэргийг заавал авч ирнэ үү.