Мэдээ мэдээлэл

Дэлхийн сэтгүүлч “Айтүүлс”-д

2018-08-08

Япон улсын хамгийн том, хэвлэл мэдээлийн “Nikkei” компанийн нийтэлснээр “Айтүүлс” ХК Япон улсад шилэн кабелиар нүүрсээ экспортлож буй талаарх мэдээ дэлхий дахины анхаарлыг татсан үйл явдал болсон билээ. Үүнээс үүдэн “Nikkei” компанийн сэтгүүлч “Айтүүлс” ХК-ийн цаашдын зорилго, хөгжүүлж буй блокчейн технологийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дэлхий дахинд хүргэх зорилгоор Монголд хүрэлцэн ирээд байна.

Тус уулзалтанд “Nikkei Business Publications”, Inc компанийн сэтгүүлч болох Хитоши Окаби, “Ай Си Ти” групп компанийн гүйцэтгэх захирал Г. Лхамсүрэн, “Айтүүлс” ХК-ийн ТУЗ-н дарга А. Баттамир, “Айтүүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б. Тамир нар оролцлоо.

Уулзалтын хүрээнд “Ай Си Ти” групп компани болон “Айтүүлс” ХК-ийн блокчейн технологи дээр хөгжүүлж буй UBEX, Cloudmining.MN, Trade.MN зэрэг платформуудтай танилцаж байна. Тэр дундаа дэлхийд анхдагч гэж нэрлэгдээд буй Блокчейн технологи дээр суурилсан Хөрөнгийн бирж болох UBEX платформын талаар онцлон сонирхож буйгаа илэрхийллээ.