Мэдээ мэдээлэл

Веб сайт бүтээхэд тань туслах 5 зөвлөмж

2019-11-15

Веб сайтын нэг гайхалтай чанар бол түүний өөрчлөгдөн хувьсах чадвар юм. Вэб сайт нь таны бизнес өргөжих эсвэл үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхөд дагаж хувьсан өөрчлөгдөж чаддаг билээ. Та шинэ веб сайт хийж эхлэхийнхээ өмнө сайтаа илүү чанартай, илүү үр ашигтай байлгахын тулд дараах хэдэн аргуудыг ашиглаарай. Өөрөөр хэлбэл түрүүлээд эдгээр зүйлсийг хийчихвэл та маш их хугацаа хэмнэж чадах болно. Ингээд та бүхэндээ вэб сайт бүтээхэд тань туслах дараах 5 зүйлсийг зөвлөж байна.

Зорилгоо тодорхойлох

Танд яагаад веб сайт шаардлагатай байна вэ? Та үүгээрээ ямар практик зорилгуудад хүрэхийг хүсэж байна вэ? Эдгээр асуултанд цорын ганц зөв хариулт гэж үгүй. Гэвч та өөрийн хариултыг зөв тодорхойлж веб сайтынхаа зорилгыг маш тодорхой байлгах нь маш чухал юм. Дараах зорилгуудаас та санаа авч болох юм:

  • Брэндээ сурталчлах
  • Бүтээгдэхүүн зарах
  • Үйлчилгээ явуулах
  • И-мэйл хаягийн жагсаалтаа нэмэгдүүлэх
  • Мэдээллээр хангах
  • Харилцагчийн сангаа нэмэгдүүлэх
  • Харилцагчидтай холбогдох

Загвараа бий болгох

Веб сайтаа бүтээж эхлэхээс өмнө хийх бас нэгэн чухал зүйл бол template/theme –ын сонголтуудаа судалж таны хэрэгцээг бүрэн хангах загварыг сонгон хийлгэх хэрэгтэй. Вэб сайтын загвар нь таны үйл ажиллагааны чиглэлтэй шууд холбогдох учир бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдэх болон бизнесийн өргөжих цар хүрээг эртнээс төлөвлөх нь танд олон олон давуу талыг бий болгоно. Иймээс та маш сайн судалсны үндсэн дээр ирээдүйд удаан оршин тогтнох вэб сайтынхаа загварыг бий болгоорой.

Анхаарах зүйлс:

  • Блогийн бүтэц
  • Гар утсаар харагдах бүтэц
  • Веб хуудасны харагдах бүтэц (баннер, зураг, хажуугийн талбар, нүүр хуудас)
  • Сайтын загварын сонголт

Гар утас дээр ашиглахад эвтэйхэн загварыг бий болгох

Одоо үед веб загварчлалын хамгийн чухал элементүүдийн нэг нь гар утсаар хандаж болдог загвар юм. Хэрэглэгчид таны веб сайт руу гар утаснаас хандах нь улам нэмэгдэж байгаа энэ үед компьютероос хандаж байгаатай адил таатай харагдаж байх хэрэгтэй.

Үүнийг та маш ойлгомжтой бөгөөд тааламжтай хийх нь таны бизнесд ихээхэн нөлөөлөх болно. 

Домэйн нэрээ сонгох 

Та веб сайтын домэйн нэрээ сонгохоосоо өмнө худалдан авах боломжтой байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

  • Домэйн нэр: Таны хүссэн домэйн нэрийг авах боломжтой байна уу? Ойролцоо нэртэй, хүмүүсийг төөрөгдүүлж магадгүй өөр идэвхтэй веб сайт байна уу эсэхийг мөн шалгах
  • Хуулийн этгээдийн бүртгэл: Таны бизнес компани (ХХК, ХК г.м) хэлбэртэй эсвэл ирээдүйд тийм болгохоор төлөвлөж байгаа бол та домэйн нэрээ аль хэдийн ашиглагдсан эсвэл өөр ойролцоо нэртэй байгууллага байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хуулийн этгээдийн бүртгэлд байгаа нэрсийг шалгах процесс нь улс, хотуудад өөр өөр байдаг.
  • Сошиал хэрэглээ нэмэгдсэн энэ үед та facebook, twitter гэх мэт томоохон платформ дээр таны хүссэн нэр давхцаж буйг шалгах хэрэгтэй. Таны ашиглахыг төлөвлөж байгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформд таны хүссэн нэр боломжтой байгаа эсэхийг шалгаснаар таны бизнесд болон брэндийг хоногшуулалтад томоохон боломжийг бий болгож өгөх болно.

Та домэйн нэрийн талаар болон өөрийн сонирхож буй домэйн нэрээ дараах линкрүү нэвтрэн, шалган үзээрэй. https://www.itools.mn/domain/

Брэндингээ тодорхойлж, түүнийгээ шингээх

Таны сайтанд брэнд имидж шаардлагатай. Та маш тодорхой брэндийн чиглэлтэй эхэлбэл таны сайтаа бүтээх үйл явц илүү энгийн боловч үр ашигтай байх болно. Өнгөний сонголт, үсгийн фонтын төрөл, байрших зургийн гоо зүй энэ бүгд ямар байх вэ гэдэг нь хамгаас чухал.

Бизнесийн брэнд имиджийг бий болгох нь чухал хэдий ч таны бизнес дөнгөж эхэлж байгаа эсвэл  брэндээ имиджээ тодорхойлоогүй бол та түүнийгээ бий болгох хэрэгтэй. Таны веб сайтын загварчлалыг оновчтой болгох, түүнийг илэрхийлэхтэй холбоотой дараах асуултуудад хариулаад үзээрэй.

  • Манай үндсэн ашиглах үсгийн фонт ямар фонт вэ? (хамгийн зөв сонголт нь хоёроос хэтрэхгүй байх хэрэгтэй.
  • Манай сайтын үндсэн өнгөнүүд ямар өнгөнүүд вэ? Тэднийг яаж ашиглах вэ? (линк, товчлуур г.м)
  • Манай харилцагч сайтаар маань зочлоод ямар мэдрэмж авах ёстой вэ? Сайтын зочинд өгөх мессежээ илэрхийлэхийн тулд өнгө, фонт, зураг болон сайтын бүтэц (layout)-ийг хэрхэн ашиглах вэ?
  • Илгээх мессежээ илэрхийлэхийн тулд ямар зураг дүрслэл ашиглах вэ? гэдгээ вэб сайт бүтээгч болон дизайнертайгаа маш сайн ярилцаад тодорхойлоорой.

Вэб сайтаа интернет орчинд байршуулах

Таны вэб сайт бэлэн болмогц  танд зайлшүй шаардлагатай зүйл бол интернет орчин байршуулах үйлчилгээ юм. Интернет орчинд байршуулах үйлчилгээ нь ямар вэб сайт (онлайн худалдааны, байгууллагын танилцуулга, мэдээ, мэдээлэл өгөх) байршуулах болон сайтын хандалтаас шалтгаалан өөр өөр үйлчилгээг санал болгодог.

Байршуулах үйлчилгээний сонголтууд

  • Дундын сервер – Танилцуулга вэб сайт болон өдрийн хандалт бага вэб сайтуудад тохиромжтой.
  • Виртуал сервер – Мэдээ, мэдээлийн сайт болон онлайн худалдааны гэх мэт хандалт өндөр вэб сайтуудад тохиромжтой.
  • Сервер түрээслэх үйлчилгээ – Томоохон хэмжээний төсөл хөтөлбөр болон тусгайлан ажиллах аппликейшин, санхүүгийн систем зэрэг томоохон хэмжээний платформ байршуулахад тохиромжтой.

Та байршуулах үйлчилгээний талаар болон өөрийн сонирхож буй үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу. https://www.itools.mn/hosting/shared-server/ 

Эцэст нь өөрийнхөө болон бизнесийнхээ брэнд илэрхийлэл болсон вэб сайтыг бүтээх их үйлсэд тань өндөр амжилт хүсье.