Мэдээ мэдээлэл

“Ай Си Ти Групп” ХХК болон “МТҮПарк” хамтын ажиллагаагаа эхлүүлээ.

2018-04-06

Мэдээлэл технологийн үндэсний парк болон “Ай Си Ти Групп” ХХК хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуран Блокчэйн технологи, Аутсорсинг хөгжүүлэх -хүний нөөц, гадаад зах зээлийг тэлэх, өндөр технологийн сургалт, судалгаа, хөгжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулах төслийг албан ёсоор эхлүүллээ.

“Ай Си Ти групп”-ын охин компани болох “Айтүүлс” ХК нь нийгмийн хариуцлагийнхаа хүрээнд Мэдээлэл Технологийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан, олон талт ажлууд дээр хамтран ажиллах болно.