Мэдээ мэдээлэл

“Айтүүлс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн анхааралд

2017-11-28

“Айтүүлс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 15:00 цагт болно.

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-49. Мэдээлэл, технологийн үндэсний парк, хурлын танхимд хуралдана.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:

2017 оны 12 дугаар сарын 14 өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Анхдагч зах зээлийн арилжааны тухай танилцуулах;
2. ТУЗ-ийн гишүүдийг сонгох;
3. Компанийн дүрмийг шинэчлэн батлах;
Хувьцаа эзэмшигчид хурлын материал, гарах шийдвэрийн төслүүд болон холбогдох баримт бичигтэй 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд өөрийн үйлчилгээ авч буй Үнэт цаасны компаниар болон УБ, ЧД, 1-р хороо, Жигжиджавын гудамж, 5/3 тоот байранд танилцах боломжтой.

Холбоо барих:

Утас: 99106605, 99072783
И-мэйл: info@itools.mn