Мэдээ мэдээлэл

“Айтүүлс” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал боллоо.

2019-02-25

“Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 11:10-12:50 цагийн хооронд “Айтүүлс” ХК-ийн төв байранд болж өндөрлөлөө.

Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, ярилцлаа.

  • Айтүүлс ХК-ийн 2018 оны санхүүгийн тайланг танилцуулах
  • Санхүүгийн аудитын компанийг сонгох тухай
  • Модуляр дата төвийн парк төслийн гүйцэтгэлийг шуурхайлуулах талаар авах зарим арга хэмжээний тухай
  • Ноогдол ашиг хувиарлах эсэхийг хэлэлцэх ТУЗ-ийн аудитын хорооны гишүүн

“Айтүүлс” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар ногдол ашиг тараахгүй байх шийдвэр гарлаа.

Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэдэг билээ.

“Айтүүлс” ХК нь 2018 онд үндсэн буюу Улаанбаатар хотод байрладаг дата төвийн дэргэд санхүүгийн дата төв байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ нь компанийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг 2,17 дахин, ашгийн маржиныг 2,4 дахин өсгөж, нийт ашгийг 172,050,445₮ /нэг зуун далан хоёр сая тавин мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг/ болгоход голлох нөлөөг үзүүлсэн байна.

Иймд Мэдээллийн технологийн салбарын хурдацтай хөгжлийн энэ үед 2018 оны ашгийг борлуулалт болон ашгийн өсөлтийг хадгалах, санхүүгийн дата төвийн үйл ажиллагааг улам бэхжүүлэх, зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулах нь хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын үнэ цэнийг илүүтэй нэмэгдүүлэх оновчтой шийдэл гэж үзэж Ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэснийг мэдэгдэж байна.

“Айтүүлс” ХК Төлөөлөн удирдах зөвлөл