Мэдээ мэдээлэл

“Айтүүлс” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал болж өндөрлөлөө.

2020-02-27

“Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2020 оны 02-р сарын 17-ны 16 цагт болж өндөрлөлөө.

Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. Компанийн 2019 оны 4-р улирлын санхүүгийн тайлангийн тухай
  2. Компанийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай
  3. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай

Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу Төлөөлөн Удирдах Зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэдэг билээ.

“АЙТҮҮЛС” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРЛААР НОГДОЛ АШИГ ТАРААХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРЛАА.

“Айтүүлс” ХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, Монгол улсын хамгийн анхны үүлэн технологид суурилсан “Ай си эс” үйлчилгээг сайжруулах мөн техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны ашигаас ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэлээ.

“Айтүүлс” ХК Төлөөлөн Удирдах Зөвлөл