Мэдээ мэдээлэл

“Айтүүлс”ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

2020-03-26

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “COVID-19” коронавируст халдвар дэгдсэнтэй холбогдуулан хувьцаа эзэмшигчдийг нэг дор олноор цугларуулахгүйгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим хэрэгсэл, онлайн орчинд зайны технологийг ашиглан хуралдуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцоог хангуулах зэргээр ээлжит хурлыг өөрийн онцлогт тохирсон боломжтой хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэсэн мэдэгдлийн дагуу “Айтүүлс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагт онлайнаар зохион байгуулагдахаар боллоо.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр нь: 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байна.

Хурлын хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн
    тайланг  хэлэлцэж батлах
  2. Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах
  3. ТУЗ-ийн гишүүдийг сонгох,төсвийг батлах
  4. Компанийн дүрмийг шинэчлэн батлах
  5. Бусад

Хувьцаа эзэмшигчид хурлын материал, гарах шийдвэрийн төслүүд болон холбогдох баримт бичигтэй хамааралтай асуудлаар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд өөрийн үйлчилгээ авч буй үнэт цаасны компаниуд болон “Айтүүлс” ХК-ийн оффисс-д буюу Мэдээллийн технологийн үндэсний паркын 103 тоотод ирж танилцах боломжтой.

Утас: 75755585, 99059722

И-мэйл: info@itools.mn, secretary@tuz.itools.mn