Мэдээ мэдээлэл

“Айтүүлс”-ийн харилцагчид ХУР системд холбогдоход хялбар боллоо.

2018-07-05

Үндэсний Дата төв болон “Айтүүлс” ХК хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газрын дарга Б.Чинбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, Үндэсний дата төвийн захирал Б.Батжаргал, Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газрын мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтэсийн дарга Б.Билэгдэмбэрэл болон бусад албаны хүмүүс оролцов.

Уг санамж бичгийн үндсэн зорилго нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хувийн хэвшлийн байгуулагуудад хүртээлтэй хурдан шуурхай хүргэх, цахим засаглалыг хөгжүүлэхээр хамтран ажиллана. Уг хамтын ажиллагааны хүрээнд:

Төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээг хүртээжтэй, түргэн шуурхай хүргэж, цахим засаглалыг хөгжүүлэх түүнтэй холбоотой ажлуудыг таниулах чиглэлээр олон нийтэд мэдээлэл, санамж, зөвлөмжүүдийг хүргүүлэх;​

“Айтүүлс” ХК нь хувийн хэвшлийн ААНБ-уудад “ХУР” системийг нэвтрүүлэхтэй холбоотой техникийн нөхцлөөр бүрэн хангаж, нэврүүлэх боломжийг бий болгох болон буссад ажлуудыг хэрэгжүүлэхээр болсон байна.

Цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд манай улс шат дараатайгаар олон ажлуудыг хийсээр ирсэн. Үүний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох Төрийн байгууллага хоорондоо мэдээлэл солилцох, төрөөс иргэндээ мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, хамгийн гол орхигдоод байсан зүйл болох Төр хувийн хэвшлийн байгууллагад мэдээлэл солилцооны үйлчилгээ үзүүлэх гэсэн хэсэг орхигдоод байсныг манай Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем олгож өгч байгаагаараа давуу талтай тухай Б. Чинбат дарга арга хэмжээний эхэнд хэлэв.

Өнөөдөр Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, “Айтүүлс” ХК – холбогдож байгаа нь “ХУР” системтэй холбогдохыг хүсч буй хувийн хэвшлийн ААНБ-уудад ихээхэн ач тустай зүйл болохыг Айтүүлс ХК-ны гүйцэтгэх захирал Б. Тамир онцлон хэллээ.

“Айтүүлс” ХК нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбогдсоноор хувийн хэвшлийн ААНБ-ууд “ХУР” системтэй холбогдоход илүү хялбар, хурдан шуурхай холбогдох гарцыг бий болгож өгч байгаа юм. Тухайлбал та өөрийн бизнестэй “ХУР” системийг холбохын тулд техникийн нөхцөл болон техник технологийн олон шат дараатай ажлуудыг “Айтүүлс” ХК танд түргэн шуурхай шийдвэрлэж өгөх юм. Тухайн үйлчилгээг авахын тул та зөвхөн “Айтүүлс” ХК-ны дата центрт өөрсдийн мэдээллийг байршуулснаар авах боломжтой болох юм. Цаашид талууд санамж бичгийн хүрээнд тууштай ажиллах болно гэдгийг илэрхийлсэн юм.